Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЭМЭГТЭЙ САГСЧИД ЭРЧҮҮДТЭЙ ТОГЛОН БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ БАЙНА

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпийн бэлтгэлээ Хандгайтад базааж буй. Манай охид бэлтгэлээ чанаржуулах үүднээс эрэгтэйчүүдийн багтайгаа ээлжлэн тоглож байгаа аж. “Ихэвчлэн 18, 23 хүртэлх насны шигшээ багийнхан ирж охидуудынхаа бэлтгэлийг хангалцаж байгаа. Мөн “Сансар 14” багийн залуус ирж бэлтгэл хийсэн. Ер нь эрэгтэйчүүдтэй тоглоход үр дүнтэй байдаг. Учир нь эрэгтэйчүүд илүү ур чадвартай, нуруулаг, биерхүү. Манай охид олимпод очоод дандаа том, биерхүү тамирчидтай тулна. Тиймээс энэ бэлтгэл үр дүнгээ өгөх байх” хэмээн 3х3 сагсан бөмбөгийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Д.Лхагва-Очир хэлэв. 
Манай охид эрчүүдтэй тоглох тусам ур чадвар нь сайжирч байгаа бөгөөд мягмар гарагт л гэхэд “Сансар 14” багийнхныг бэлтгэлийн тоглолтод хожсон байна. 
Эмэгтэй сагсчид Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд буюу 16-нд Токиог зорино. Одоогоор багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Д.Ганзул, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, Б.Болор-Эрдэнэ нар багтаад буй бөгөөд тэднээс дөрөв нь олимпийн наадамд улсаа төлөөлөн тоглох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан