Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Токио-2020” олимпын наадамд 206 орны 11,324 тамирчин спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөнө

Зуны XXXII олимпын наадам өнөөдөр Токио хотноо албан ёсоор нээлтээ хийнэ. Энэ удаагийн наадамд 206 орны 11,324 тамирчин спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөх болно.

“Токио-2020” асар их саад бэрхшээлийг туулан гарч буй олимп гэдгээрээ түүхэнд бичигдэх нь гарцаагүй. Коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, сүүлдээ зохиогдох эсэх нь ч эргэлзээтэй байсан үе бий. Гэхдээ Япон Улсын Засгийн газар, Зохион байгуулах хороо, ОУОХ-ны хүчин чармайлтын үр дүнд цар тахлын аюулыг сөрөн зогсож, олимпоо таслалгүй авч үлдэж чадлаа.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын хэлсэнчлэн Токиогийн олимп дэлхий нийтэд цар тахлыг ялан дийлэх итгэл найдвар, урам зориг хайрлах нь гарцаагүй.

Монголчууд энэ олимпод спортын 10 төрөлд өрсөлдөхөөр болсон, багийн спортын төрлөөр түүхэндээ анх удаа эрхээ авсан, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо цэц сорино, зарим тамирчин коронавирусний улмаас эрх авах боломжоо алдсан ч түүхэн дэх хамгийн том багтай олимпын тоонд багтсан гээд Монголын багтай холбоотой дээд амжилт олон бүртгэгдлээ.

Одоо тамирчид Токиогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, сүлд дууллаа эгшиглүүлэхийг Монголын ард түмэн хүсэн ерөөж, дээлийн захыг нь мушгин сууна.

Олон олон медальтнууд, олон олон баатрууд энэ олимпоос төрөн гарах болтугай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан