Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хуваарь: Өнөөдөр манай улсын 11 тамирчин 5 спортод өрсөлдөнө

09:30. Мөн ширээний теннисний эрэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан шатанд Э.Лхагвасүрэн АНУ-ын Никил Кумартай тоглоно. Тэдний хэн ялсныг нэгдүгээр шатанд Эквадорын теннисчин Альберто Мино хүлээж буй. (NTV, TV8, TM)

10:00. Бага үдэд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг болон эмэгтэйчүүдийн -48 кг жингийн барилдаанууд эхэлнэ. Эрэгтэй -60 кг жингийн эхний барилдаан манай жүдоч Д.Амартүвшин болон Нидерландын Цякадоеа Торник нарын хооронд болох бол -48 кг жингийн 15 дахь барилдааныг М.Уранцэцэг хийнэ. Тэрээр эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Германы Катарина Менц, Чилийн Мэри Ди Варгас Лей нарын ялсантай хүч үзнэ. Хоёр жингийн медалийн барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ. (EDU, STAR, TV9)

12:00. Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны урьдчилсан шат үдэд эхлэх бөгөөд Э.Даваахүү цэц мэргэнээ сорино. Тус төрлийн медалийн буудлага 13:30 цагт эхэлнэ. (UBS, SBN, VTV)

16:30: Өдөр түр завсарласны дараа Монголын баг тамирчдын тэмцээн 3х3 сагсан бөмбөгөөр эргэн ирнэ. Энэ удаа О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго нараас бүрдсэн 3х3 эмэгтэй баг Италийн хүчирхэг багтай тоглоно. (NTV, TV8, TM)

17:51. Дараа нь боксын эрэгтэйчүүдийн 57 кг жингийн урьдчилсан шатанд Э.Цэндбаатар Кенийн Николос Оконго Окоттой тулалдана. (NTV, TV8, TM)

18:30. Ширээний теннисний Б.Болор-Эрдэнэ нэгдүгээр шатанд Чилийн Мариа Паулиньа Вегатай тоглоно.

20:00. Ингээд Монголын багийн 24-ны өдрийн сүүлийн тэмцээн 3х3 сагсан бөмбөгийн баг АНУ-ын шигшээ багтай тоглосноор дуусна. (NTV, TV8, TM)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан