Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МОНГОЛЫН БАГИЙН ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧ ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ БАГ ТАМИРЧДАА ДЭМЖИЖ БАЙНА

"Токио-2020" Олимпийн Монголын багийн элч төлөөлөгч, сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал баг тамирчдаа дэмжиж байна. Эдгээр өдрүүдэд их аварга,Хакүхо М.Даваажаргал тэмцээнүүд дээр хүрэлцэн очсон бөгөөд мөн Монголын багийн штабаар зочилж, арын албанд зүтгэж буй хүмүүстэй уулзан амжилт хүсэв.

Их аварга долдугаар сарын Нагоя башёд нэг ч уналгүй түрүүлж, Олимпийн багийнхандаа том бэлэг барьсан. Энэ нь түүний дээд зиндааны 45 дахь түрүү бөгөөд уг амжилт эвдэгдэхгүй байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж буй.

Хүнд гэмтлийн улмаас жил гаруй хугацаанд түрүүлж чадалгүй өнжиж, зодог тайлах сануулга авч байсан гэдэг утгаараа энэ удаагийн түрүү илүү үнэ цэнэтэй байлаа.

Түүний аав, дархан аварга Ж.Мөнхбат 1964 оны Токиогийн Олимпод оролцсон Монголын багийн гишүүн байсныг бид мэднэ. Аварга тэрхүү Олимпод медалийн төлөө өрсөлдөөд наймдугаар байрт орсон бол 1968 оны Мехикогийн Олимпоос анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан түүхтэй.

Хакүхо аварга Олимпийн наадмын турш Монголын баг тамирчдад том нөмөр нөөлөг болох нь гарцаагүй.

Эх сурвалж:МҮОХ

2 Сэтгэгдэл
МУ-ын иргэн мөн бил үү. Япон улсын иргэн болоогүй юм уу.
Аврагадаа болон монгол залуустаа амжилт хүсье ээ.
Хамгийн их уншсан