Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МОНГОЛЫН МАРАФОНЧИД САППОРОГ ЗОРИЛОО

Олимпийн наадамд оролцох Монголын марафончид болох Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар дасгалжуулагч Б.Доржпаламын хамт өчигдөр Токиод хүрэлцэн очсон. Тэгвэл манай тамирчид өнөөдөр марафон гүйлт болох Саппоро хотыг зорин нислээ. Манай нөгөө марафонч болох Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамтаар Японд бэлтгэлээ базааж байгаа юм. 

Олимпийн наадмын сүүлчийн өдрүүдэд манай марафончид хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин уралдана. Тухайлбал, наймдугаар сарын 7-нд Б.Мөнхзаяа, 8-нд Б.Сэр-Од, Ц.Бямбажав нар хурд сорих юм.

Холын зайд уралдах тамирчдыг эрсдэлээс хамгаалахын тулд хойд нутгийн сэрүүн уур амьсгалтай Саппоро хотод марафоны уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ жил тус хотод урьд урьдынхаас илүү халуун байгаа юм. 

Өнөөдөр гэхэд Саппород 33 хэмийн халуун байгаа бөгөөд 8-ны өдөр агаарын температур бага зэрэг буурч, 30 градус орчим байх төлөвтэй.

МОНГОЛЫН ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!
Эх сурвалж МҮОХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан