Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Иракт болсон халдлагад амь үрэгдэгсдийн тоо 100 хүрлээ
Өнгөрсөн ням гарагт Иракт болсон олон халдлагын улмаас амь үрэгдсэн хүний тоо 100 хүрлээ гэж өнөөдөр өглөө Ройтер агентлаг дамжууллаа. Эдгээрээс хамгийн аймшигт халдлага нь Эль-Амар хотын сүмд болсон дэлбэрэлт байсан байна. Энд минажүүлсэн хоёр машин дэлбэрэх үеэр 16 хүн амь үрэгджээ. Өөр бас Киркус хот, тосгонд болсон халдлагаар 11 хүн амь алджээ. Зэвсэгт дайчид Эд-Дужейль хотод цэргийн бааз руу довтолж 11 цэргийн албан хаагчийг хөнөөсөн байна. Насирия хотод Францын консулын гадаа бас минажүүлсэн хоёр машин дэлбэрч нэг хүн нас барж дөрвөн ч хүн шархаджээ. Самарра, Басра, Туз-Хурмат хотуудад бас ийм халдлагууд болсон байна. Нийслэл Багдадад ч бас ням гарагийн орой нэгэн кафены дэргэд авто машины зогсоол дээр машин дэлбэрч 11 хүн амь үрэгджээ.
Энэ бүхэн исламын шашны хоёр том урсгал болох шийт болон сунитуудын зөрчлөөс үүдэн гараад байгаа юм.
Өнгөрсөн ням гарагт Иракт болсон олон халдлагын улмаас амь үрэгдсэн хүний тоо 100 хүрлээ гэж өнөөдөр өглөө Ройтер агентлаг дамжууллаа. Эдгээрээс хамгийн аймшигт халдлага нь Эль-Амар хотын сүмд болсон дэлбэрэлт байсан байна. Энд минажүүлсэн хоёр машин дэлбэрэх үеэр 16 хүн амь үрэгджээ. Өөр бас Киркус хот, тосгонд болсон халдлагаар 11 хүн амь алджээ. Зэвсэгт дайчид Эд-Дужейль хотод цэргийн бааз руу довтолж 11 цэргийн албан хаагчийг хөнөөсөн байна. Насирия хотод Францын консулын гадаа бас минажүүлсэн хоёр машин дэлбэрч нэг хүн нас барж дөрвөн ч хүн шархаджээ. Самарра, Басра, Туз-Хурмат хотуудад бас ийм халдлагууд болсон байна. Нийслэл Багдадад ч бас ням гарагийн орой нэгэн кафены дэргэд авто машины зогсоол дээр машин дэлбэрч 11 хүн амь үрэгджээ. Энэ бүхэн исламын шашны хоёр том урсгал болох шийт болон сунитуудын зөрчлөөс үүдэн гараад байгаа юм.
0 Сэтгэгдэл
























