Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Францын тэргүүн баян татвараас зугтаан, Белгиэс орогнол хүсчээ
Францын хамгийн баян тэрбумтан Бернар Арно Белги улсаас орогнол хүссэн өргөдөл гаргасан байна. LVMH компанийн тэргүүн 63 настай тэрээр Белгийн парламентад энэ долоо хоногт өргөдлөө өгөх юм байна. Түүний эзэмшдэг LVMH бол дэлхийд алдартай олон арван брэндийг эгнээндээ нэгтгэсэн асар баян компани юм. Тухайлбал, түүний компани Hennessy, Lous Vuitton, Fendi, Kenzo, Givenchy, Marc Jacobs, Bulgari, Tag Heuer, Hublot, Celine, Parfums Christian Dior, Guerlain гэх мэт брэндийг эзэмшдэг юм.
Ерөнхийлөгч Франсуа Олландын сонгуулийн өмнөх амлалтаар бол тэрбумтан Бенар Арно орлогынхоо 75 хувьтай тэнцэх татвар төлбөл жилд нэг сая гаруй еврогийн татвар төлөх болоод байгаа юм. Франсуа Олланд өндөр орлоготой иргэдэд оногдуулах татварыг нэмэгдүүлэхээр амласан нь ийм үр дүн дагуулж байна. Хэвлэлүүд өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн энэ төлөвлөгөөг өөрчилж ялгавартай тогтоох боллоо гэж байсан ч Сангийн сайд Пьер Москович энэ татварыг 2013 оны төсөвт суулгаж өгнө гэсэн юм. Брюсселльд өөрийн байшинтай ч Парист байнга амьдардаг Арног 41 тэрбумын хөрөнгөтэй гэж “Forbes” сэтгүүл тодорхойлсон юм. Тэрээр өмнөх Ерөнхийлөгч Николь Саркозийн хамтран зүтгэгч юм. Арно Францад социалист Ерөнхийлөгч гарсны дараа эх орноосоо зугтаж байгаа нь анхны удаа биш. Тэрээр 1981 онд Франсуа Миттераныг Ерөнхийлөгч болсны дараа гурван жил АНУ-д амьдраад түүнийг солигдсоны дараа эх орондоо эргэн ирж байжээ.
Францын баталгаажуулах комиссын тэргүүн Жорж Даллеманын мэдэгдсэнээр ийм байдлаар Белгийн харьяалал хүсч байгаа хүний тоо 47 мянга хүрээд байгаа юм байна.
Францын хамгийн баян тэрбумтан Бернар Арно Белги улсаас орогнол хүссэн өргөдөл гаргасан байна. LVMH компанийн тэргүүн 63 настай тэрээр Белгийн парламентад энэ долоо хоногт өргөдлөө өгөх юм байна. Түүний эзэмшдэг LVMH бол дэлхийд алдартай олон арван брэндийг эгнээндээ нэгтгэсэн асар баян компани юм. Тухайлбал, түүний компани Hennessy, Lous Vuitton, Fendi, Kenzo, Givenchy, Marc Jacobs, Bulgari, Tag Heuer, Hublot, Celine, Parfums Christian Dior, Guerlain гэх мэт брэндийг эзэмшдэг юм. Ерөнхийлөгч Франсуа Олландын сонгуулийн өмнөх амлалтаар бол тэрбумтан Бенар Арно орлогынхоо 75 хувьтай тэнцэх татвар төлбөл жилд нэг сая гаруй еврогийн татвар төлөх болоод байгаа юм. Франсуа Олланд өндөр орлоготой иргэдэд оногдуулах татварыг нэмэгдүүлэхээр амласан нь ийм үр дүн дагуулж байна. Хэвлэлүүд өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн энэ төлөвлөгөөг өөрчилж ялгавартай тогтоох боллоо гэж байсан ч Сангийн сайд Пьер Москович энэ татварыг 2013 оны төсөвт суулгаж өгнө гэсэн юм. Брюсселльд өөрийн байшинтай ч Парист байнга амьдардаг Арног 41 тэрбумын хөрөнгөтэй гэж “Forbes” сэтгүүл тодорхойлсон юм. Тэрээр өмнөх Ерөнхийлөгч Николь Саркозийн хамтран зүтгэгч юм. Арно Францад социалист Ерөнхийлөгч гарсны дараа эх орноосоо зугтаж байгаа нь анхны удаа биш. Тэрээр 1981 онд Франсуа Миттераныг Ерөнхийлөгч болсны дараа гурван жил АНУ-д амьдраад түүнийг солигдсоны дараа эх орондоо эргэн ирж байжээ.
Францын баталгаажуулах комиссын тэргүүн Жорж Даллеманын мэдэгдсэнээр ийм байдлаар Белгийн харьяалал хүсч байгаа хүний тоо 47 мянга хүрээд байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
























