Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЗАРИМ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРУУД УРД ХӨРШӨӨС БҮРЭН ХАМААРАЛТАЙ БАЙСАН НЬ ЭХНЭЭСЭЭ ТОДОРЧ БАЙНА

Монгол Улсын хилийн нөхцөл байдал сайжрахгүй байсаар сар гаран болсон ч нөхцөл байдал дордсон уу гэхээс дээрдсэн зүйлгүй өнөөдрийг хүрлээ. Хоёр жилийн хөл хорионоос шалтгаалан нэмэгдээд байсан ачааны үнэ сүүлийн саруудад бүр ч их нэмэгдэж, тавдугаар сард 20-25 мянган юаниар орж ирдэг нэг машин одоо хамгийн багадаа 65-75 мянган юань болжээ. Зарим тохиолдолд энэ үнийг 3-4 дахин нэмэх хандлага ажиглагддаг. Харин хил гаалийн ийм цаг үед манай зарим үйлдвэрлэл эрхлэгч, үйлчилгээний салбаруудын түүхий эд, материал урд хөршөөс бүрэн хамааралтай байсан нь эхнээсээ тодорч эхлээд байна.

Гэтэл цэвэр дотоодоосоо түүхий эд материалаа татан авч, бор зүрхээрээ өнөөдрийг хүртэл тэсч ирсэн хүнсний үйлдвэрүүд сав баглаа боодлын хүндхэн асуудалтай тулгарч эхэлжээ. Учир нь дотоодын сав баглаа боодлын үйлдвэрүүдийн түүхий эд материал хил гааль дээр саатсанаас болж бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг дотоодоосоо бүрэн хангах боломжгүй болж эхэлжээ. Үүнээс бол эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөг зардал нь орлогоо давж, ажилчдаа тогтвортой ажлын байраар хангах, тогтмол цалингаа олгох үүрэг хүлээсэн үндэсний үйлдвэр эрхлэгчдэд дахин нэг томоохон бэрхшээл тулгарахад хүрээд байна.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас /МҮХАҮТ/  гаргасан судалгаагаар өнгөрсөн 2020 онд хөл хорионы улмаас 27 мянган аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсч, ажилгүй болсон иргэдийн тоо 60 мянга хол давжээ.Уг үзүүлэлт бол үндэсний үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжүүд зардлаа дийлэхээ байж, хаалгаа барихаас өөр аргагүй байдал орсоны томоохон баталгаа. Энэ тоо 2021 онд хэд болохыг таамаглах аргагүй.

Ийнхүү буланд шахуулсан үндэсний үйлдвэр эрхлэгчид ажилчид болон хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэх ёстой вэ? гэсэн томоос том асуултын тэмдэгтэй тулгараад байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан