Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Дэлхийн шатрын олимпиадад Монгол Улсын баг тэргүүн хэсэгт өрсөлдөнө

Дэлхийн шатрын холбоо олимпын хөдөлгөөнийг таслалгүй үргэлжлүүлэхийн тулд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн Дэлхийн шатрын онлайн олимпиадыг 2021 онд дахин зохион байгуулахаар болж, өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 15-ны хооронд www.chess.com цахим сайтаар зохион байгуулж байна.

Энэхүү олимпиадад 155 улсын баг, тамирчин таван хэсэгт хуваагдан оролцож байгаа бөгөөд Монгол Улсын хувьд энэ жил дахин дэлхийн шилдгүүдийн хамтаар тэргүүн хэсэгт тоглохоор болсон.

Дэлхийн шатрын холбооны 2021 оны онлайн олимпиадад Монгол Улсын баг тамирчид оролцохтой холбогдуулан Монголын шатрын холбооноос Олимпиад зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн 3 дугаар хурал болжээ.

Ажлын хэсгийн хурлаар Дэлхийн шатрын онлайн олимпиадад оролцох нөхцөлд таарах танхимыг бэлтгэх, олон нийтэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх, компьютер тоног төхөөрөмжийн нөхцөлийг хангах зэрэг сэдвээр ярилцав.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан