Олон улсын цахим уулзалтыг зохион байгууллаа
Туулын хурдны замыг хуулийн байгууллагын шалгалт дууссаны дараа шийдвэрлэнэ
Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэлийг байнгын хороо дэмжлээ
IX зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Боловсролын зээлийн сангаас гадаадад суралцах тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлажээ
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах хэлэлцүүлэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Унгарын экс Ерөнхий сайд өлсгөлөн зарлажээ
Улсынхаа сонгуулийн системийг өөрчлөх гэж байгааг эсэргүүцэн Унгарын Ерөнхий сайд асан Ференц Дьюрчань парламентын байрны өмнө майхан барьж өлсгөлөн зарлажээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр бол сонгуулийн өмнө сонгогчдыг бүртгэх явцын тухай хуулийн төслийг Дьюрчань олон иргэнийг сонгуульд оролцох боломжгүй болгоно гэж үзэж байгаа аж. Ингэснээр хэдэн зуун мянга, магадгүй сая хүнийг сонгуульд оролцох боломжгүй болгоно гэж тэрээр хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Харин Унгарын засаг захиргаа шинэ хууль нь тус улсын сонгуулийн системийг улам боловсронгуй болгоно гэж үзэж байгаа юм. Түүний тулд сонгогчдыг сонгуулийн өмнө тусгайлан бүртгэж байхаар шийдвэрлэн хуулийн төсөл боловсруулаад байгаа нь энэ. Нэгдүгээр сараас эхлээд тус улсад Засгийн газраа дэмжсэн, бас эсэргүцсэн хөдөлгөөн өрнөөд байгаа юм. Төв банкны тухай хууль болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулийг өөрчилсөнөөс хойш жагсаал цуглаан улам ихэсчээ. Эрх барьж байгаа Виктор Орбан тэргүүтэй “Фидес” намын нэр хүнд 2010 оноос хойш 25 хувь хүртэл буураад байгаа юм. Унгарт парламентын сонгууль 2014 онд болох юм.
Улсынхаа сонгуулийн системийг өөрчлөх гэж байгааг эсэргүүцэн Унгарын Ерөнхий сайд асан Ференц Дьюрчань парламентын байрны өмнө майхан барьж өлсгөлөн зарлажээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр бол сонгуулийн өмнө сонгогчдыг бүртгэх явцын тухай хуулийн төслийг Дьюрчань олон иргэнийг сонгуульд оролцох боломжгүй болгоно гэж үзэж байгаа аж. Ингэснээр хэдэн зуун мянга, магадгүй сая хүнийг сонгуульд оролцох боломжгүй болгоно гэж тэрээр хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Харин Унгарын засаг захиргаа шинэ хууль нь тус улсын сонгуулийн системийг улам боловсронгуй болгоно гэж үзэж байгаа юм. Түүний тулд сонгогчдыг сонгуулийн өмнө тусгайлан бүртгэж байхаар шийдвэрлэн хуулийн төсөл боловсруулаад байгаа нь энэ. Нэгдүгээр сараас эхлээд тус улсад Засгийн газраа дэмжсэн, бас эсэргүцсэн хөдөлгөөн өрнөөд байгаа юм. Төв банкны тухай хууль болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулийг өөрчилсөнөөс хойш жагсаал цуглаан улам ихэсчээ. Эрх барьж байгаа Виктор Орбан тэргүүтэй “Фидес” намын нэр хүнд 2010 оноос хойш 25 хувь хүртэл буураад байгаа юм. Унгарт парламентын сонгууль 2014 онд болох юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























