Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“ФИТНЕСС ЗЭЭЛ”-ИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Хүн төрөлхтний дундаж наслалт уртсаж, хүмүүс илүү эрүүл, идэвхтэй амьдрах болсон. Харин урт наслах үндэс нь дасгал хөдөлгөөн, зөв хооллолт гэдгийг сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байна. Манай улсад ч ялгаагүй дасгал хөдөлгөөн тогтмол хийж, эрүүл мэнддээ анхаарах хүний тоо өсөхийн хэрээр тэдний шаардлагад нийцсэн спорт төвүүдийн хэрэгцээ ч дагаад нэмэгдэж байна.

Тиймээс “Уранган” ХХК-ийн зүгээс олон улсын стандартад нийцсэн, тав тухтай орчинд, мэргэжлийн хүний заавар дор дасгал хөдөлгөөн хийх, эрүүл мэнддээ анхаарах боломжийг олгож, Монголын хамгийн том спорт комплекс “Ган спорт төв”-ийг байгуулжээ. “Ган спорт” төв нь 6,000 мкв талбайтай, нэг дор 540 хүн хүлээж авах чадалтай ба та бүх спортын төрлөөр хичээллэж, өөрт хэрэгтэй бүх үйлчилгээг эндээс авах боломжтой юм.

Харин Голомт банк “Ган спорт төв”-тэй хамтран эрүүл амьдралын хэв маягийг нийтэд уриалж, “Фитнесс зээл”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Та “Фитнесс зээл”-д хамрагдсанаар “Ган спорт төв”-ийн фитнесс, crossfit, усан спорт, бокс болон балет, иог гэх мэт спортын төрлүүдээс сонгон хичээллэх боломжтой юм.

Фитнесс зээлийн нөхцөл:

  • Зээлийн хэмжээ: 10,000,000₮ хүртэл
  • Зээлийн хугацаа: 30 сар хүртэл
  • Зээлийн хүү: 1.45%-1.70%

Бүрдүүлэх материал:

  • Цахим үнэмлэх
  • Ажлын газрын тодорхойлолт
  • Бусад банкны цалингийн дансны хуулга
  • Бусад банканд үлдэгдэлтэй зээлийн материал

Та “Фитнесс зээл” авахыг хүсвэл дээрх материалыг бүрдүүлж, Голомт банкны салбараар үйлчлүүлэн зээлээ судлуулаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1646 утсаар эсвэл ЭНД дарж авна уу.

Өөрийн амьдралын хэмнэлд салхи оруулж, спортоор хичээллэхийг хүсдэг хэн бүхэнд энэхүү зээлийн бүтээгдэхүүнийг бид санал болгож байна. Эрүүл, аз жаргалтай амьдралын төлөө өнөөдрөөс өөртөө хөрөнгө оруулцгаая!

 

Хамгийн их уншсан