Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
МОНГОЛБАНК: II УЛИРАЛД ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ӨР $8.44 ТЭРБУМ БОЛСОН

II улиралд Засгийн газрын гадаад өр найман тэрбум 447 сая сая ам.доллар болж, өмнөх улирлаас 3.3 сая ам.доллароор буурсан байна.

Харин улсын хэмжээнд гадаад өрийн нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өсөж, 32.9 тэрбум ам.доллар болжээ. Өөрөөр хэлбэл 2.1 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд БНХАУ-аас хамгийн их буюу 3.8 орчим тэрбум ам.долларын зээл авчээ. Харин эргэн төлөлтийн хувьд богино хугацаанд үндсэн болон хүүгийн төлөлтийн хамт нийт 2.9 тэрбум ам.долларын төлбөрийг төлөхөөр байна.

Үүнээс Засгийн газар 481 сая ам.долларын төлөлт хийхээр байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газар “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 140 орчим сая ам.долларыг төлж барагдуулсан юм. Ингэснээр ирэх оны эцэс хүртэл төлөгдөх томоохон гадаад валютын өр төлбөр байхгүй байгааг “Fitch” агентлаг дурдаж байв.

Монгол Улсын Засгийн газар 2022 оны 12 дугаар сард төлөгдөх “Чингис”, 2023 онд төлөгдөх “Гэрэгэ” бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлж, нэг тэрбум ам.долларын “Century” бондыг гаргаад байна.

Ирэх жилүүдэд төлөгдөх байсан өндөр хүүтэй бондуудыг бага хүүтэй бондоор сольж, арилжаалан эргэн төлөх хугацааг хойшлуулсан талаар Сангийн яам мэдээлж байсан юм. “Century” бондыг хоёр хуваан арилжсанаар 2027 болон 2031 онд төлөлт нь хийгдэхээр байна.

2020 оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ 62.3 хувь болсон юм. Засгийн газар үүнийг энэ онд 44.1 хувь болгон бууруулах зорилт тавиад байна. Харин 2022 онд 39.1 хувь хүртэл бууруулна гэж тооцоолжээ.

Эх сурвалж: http://bloombergtv.mn/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан