Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банкнаас “Чингис хаан” онгоцны буудлын нээлтийг тохиолдуулан урамшуулал зарлалаа

Голомт банк “Чингис хаан” нисэх онгоцны буудалд шинэ салбараа нээгээд удаагүй байгаа билээ. Бид нээлтийн арга хэмжээг тохиолдуулан Голомт банкны “Шинэ нисэх” салбараар үйлчлүүлсэн болон тус онгоцны буудалд байрлах худалдаа, үйлчилгээний газруудад Голомт банкны картаар худалдан авалт хийсэн харилцагчдадаа зориулан 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал урамшуулалт хөтөлбөрийг зарлалаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Голомт банкны зүгээс эрхэм харилцагчдадаа 2 төрлийн урамшууллыг олгохоор бэлдээд байна. Үүнд:

Харилцагч та зөвхөн Голомт банкны шинэ “Шинэ нисэх” салбараар үйлчлүүлээд дараах бэлэгтэй, хөнгөлөлттэй урамшуулалд хамрагдах боломжтой.

  • Алтан дебит карт захиалсан тохиолдолд 2 жилийн хураамжийг 50% хөнгөлнө.
  • Бүх төрлийн кредит карт захиалсан тохиолдолд 1 жилийн хураамжийг 50% хөнгөлнө.
  • Автомашины зээл болон Өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээл авсан тохиолдолд сонголтоор Имарт, Номин супермаркетын 100,000₮-ийн худалдан авалтын эрхийн бичгийн эзэн болно.

“Чингис хаан” нисэх онгоцны буудалд байрлах, Голомт банкны ПОС төхөөрөмжтэй, нэр заасан, худалдаа, үйлчилгээний 22 байгууллагаас худалдан авалт хийж,  5%-ийн буцаан олголт авах боломжтой. Та урамшуулалд  хамрагдахдаа Голомт банкны кредит, дебит карт болон SocialPay аппликэйшн ашиглан худалдан авалт хийсэн байх шаардлагатай гэдгийг санаарай.

  • Буцаан олголтын хувь: 5%
  • Нэг харилцагчид олгох нийт буцаан олголтын дээд хэмжээ: 200,000₮
  • Буцаан олголт орох өдөр: Нэг өдрийн дараа /гүйлгээ хийснээс хойш/
  • Гүйлгээ хийх төхөөрөмж: Голомт банкны ПОС төхөөрөмж
  • Урамшуулалд хамрагдах байгууллагууд:

 

  1. Мобиком
  2. CU
  3. Orem duty free
  4. Сансар супермаркет
  5. Юнител
  6. Segafredo
  7. Tom n Toms
  8. Ajisen ramen
  9. Гоёл Кашмер
  10. Бургер Кинг
  11. Модерн Номадс
  12. Байгаль Хаус
  13. Флора
  14. Хөсөг дэлгүүр
  15. Multipack
  16. Auto rent
  17. Голден Говь
  18. Эрдэнэт хивс
  19. OUG
  20. AESORAGA
  21. SDS
  22. UB airport shuttle
  23. New international airport
    1. Ачаа хадгалалт
    2. Нэвтрэх хяналтын өрөө
    3. Бизнес зоогийн газар
    4. Тээш хадгалалт 203/1
    5. 101-р нэвтрэх пост
    6. 102-р нэвтрэх пост
    7. Авто зогсоол 203/1
  24. МИАТ касс

1. Урамшууллын үргэлжлэх хугацаанд нэг харилцагчид нэг л удаа гарын бэлэг олгох ба гарын бэлгийн тоо хязгаартай тул харилцагч та яараарай. Хэрэв та хараахан картаа захиалж амжаагүй бол Голомт банкнаас гаргадаг бүх төрлийн картын мэдээллийг ЭНД дарж авна уу.

2. Харилцагчид өөрт олгогдсон урамшууллын дүнг Сошиалпэй – Голомт Лояалти хэсэг болон Интернэт банк, Смарт банкны эрхээр нэвтрэн шалгах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан