Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк ирээдүйн банкируудыг бэлтгэх “Young Banker-2021” хөтөлбөр зарлалаа

Голомт банкнаас ирээдүйн шилдэг банкируудыг бэлтгэх зорилготой “Young Banker-2021” хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болж, сонгон шалгаруулалтыг энэ сарын 13-24-нд зарлалаа. Ирээдүйд чадварлаг, мэргэшсэн банкны ажилтан болохыг хүссэн 20 залууд энэ боломжийг олгох юм.

Монгол болон гадаад улсын топ их,  дээд сургуулийг Банк санхүү, Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн, 25 хүртэлх насны, голч дүн нь 3.0-аас дээш бол та уг хөтөлбөрт хамрагдах эхний шалгуурыг давсан гэсэн үг. Мөн тууштай, хариуцлагатай, банкны салбарт тогтвор суурьшилтай ажиллах, аливаад өөрийгөө сорьж хөгжих, сурах хүсэлтэй байх нь бас нэгэн шалгуур болно.

"Young Banker-2021" хөтөлбөрт оролцсоноор банкны суурь болон стратегийн нэгжийн албан тушаалуудад дадлага хийх, мэргэжлийн болон хувь хүний ур чадваруудыг хөгжүүлэх сургалтын олон өгөөжтэй хөтөлбөрт хамрагдах, мэргэжлийн ментортой хамтран ажиллаж, бэлтгэгдсэн залуу банкир болох боломжтой. Шалгарсан залуусыг банкны стратегийн нэгжид тогтвортой ажлын байраар хангана гэдгийг дуулгахад таатай байна.

Хамгийн их уншсан