Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сайд өрөөндөө дүүжлүүлжээ

Японы санхүүгийн системийн төрийн сайд, шуудангийн албаны сайдын албан тушаалыг хавсран хашч байсан Тадахиро Мацушитаг Токио дахь албан байрандаа дүүжлүүлэн нас барсан байхыг олжээ. Сайдын эхнэр нь түүнийг ийм таагүй байдлаар нас барсан байхыг анх олсон аж. Нас барахад хүргэсэн шалтгааныг албан ёсоор зарлаагүй ч амиа егүүтгэсэн байх магадлал хамгийн өндөр гэж цагдаа нар таамаглаж байна. Мацушита нь Ардын шинэ гварди намын гишүүн байсан бөгөөд урьд нь нийгмийн даатгал татварын системийг шинэчлэх яам, сансар судлал ба шинжлэх ухааны техникийн төрийн яам зэргийг тэргүүлж байжээ.
 Үүнээс өмнө Японы хөдөө аж ахуйн сайд байсан Тошикацу Мацуока нь 2007 онд амиа хорлож байжээ. Түүнийг улс төрийн зорилгоор хэд хэдэн компаниас авсан хандивын талаар албан ёсоор тайлбар тавихыг парламентын санхүүгийн хороо шаардсаны дараа ийнхүү амиа хорлосон байдаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан