Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (ScD)-ЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА

Монголбанкны Ерөнхий эдийн засагч, Эдийн засгийн ухааны доктор (PhD), Дэд профессор Доожав овогтой Ган-Очир “Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах бодлого, загварчлалын асуудал” нэгэн сэдэвт бүтээл туурвиж, Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлөөр 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр жинхэнэ хамгаалалтад орлоо. Эрдмийн зөвлөлөөс Д.Ган-Очирт Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг олгохыг дэмжсэн байна. Энэ бүтээлийн шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмэр, үнэ цэнэ нь орчин үеийн чиг хандлагад түшиглэн Монгол Улсын эдийн засгийн онцлогийг тусгасан макро эдийн засгийн загваруудыг шинээр боловсруулж, тэдгээрийг өөрийн орны тоон өгөгдлийн хувьд туршин баталгаажуулж, шинэ эмпирик баримтуудыг гаргаж, эдийн засгийг тогтворжуулах, тэнцвэрийг хангах онолын үзэл баримтлал, арга зүйн нэгэн хувилбар боловсруулсанд оршино. Уг диссертацийг Үндэсний номын сангаас авч унших боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан