Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Орчин цагийн бизнесийн шинэ сорилт “Ногоон шилжилт”

Сүүлийн үед бизнесийн байгууллагууд ашиг орлогоос гадна хүрээлэн буй орчин, байгаль экологид ээлтэй шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлага гарч байна.Тиймээс Голомт банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан энэ сарын 16-ны өдөр “Хог хаягдлын менежмент”-ийн талаар сургалт зохион байгууллаа. Уг сургалт нь “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй 11 дэх удаагийн сургалт юм.

Бид энэ удаагийн сургалтаар байгальд ээлтэй бизнес эрхлэгч байснаар нийгэм, байгаль орчин, ирээдүйдээ үнэтэй хөрөнгө оруулалт хийж болохыг оролцогчдодоо ойлгуулж, ногоон шилжилтийн ач холбогдлыг таниулахыг зорилоо.

Сургалтад “Саблайм ХХК”-ийн гүйцэтгэх захирал Н.Наранцэцэг уригдаж “Байгаль орчны менежментийн стандарт” сэдвээр илтгэл тавин, ногоон шилжилтийг өөрийн байгууллага, бизнест хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгсөн юм. Харин “Өнгө нэм” төслийн санаачлагч Н.Амгалан-Эрдэнэ “Хог хаягдлын менежмент” сэдвээр илтгэл тавин, стандартын дагуу хог хаягдлаа ангилдаг байгууллагын дотоод соёлыг бий болгох, байгальд ээлтэй бизнесийн орчинг бүрдүүлэх талаар зөвлөгөө өгч, өөрийн туршлагаасаа хуваалцлаа.

Мөн “Өнгө нэм” төслийн хамт олон “Зүгээр битгий хая” уриатай  гялгар уут цуглуулах аяныг хэрэгжүүлж эхэлсэн ба сургалтад оролцогчдыг энэхүү аянд оролцохыг уриалсан юм. Эрхэм харилцагч та ч бас тус аянд нэгдэж, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад өөрийн хувь нэмрийг оруулах боломжтой.

 

Хамгийн их уншсан