Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Аялал жуулчлалыг сурталчлах сарын аян үргэлжилж байна

1979 оны есдүгээр сард Испани улсын Торремолинас хотод болсон НҮБ-ын харьяа “Дэлхийн аялал жуулчлалын байгууллага” (ДАЖБ)-ын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР” болгон тэмдэглэх шийдвэр гаргаж, 1980 оноос ДАЖБ-ын гишүүн 154 орон энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн юм.

Монгол улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн болсон бөгөөд 2007 оноос хойш жил бүр энэхүү өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэж ирсэн.

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг энэ жил "TOURISM FOR INCLUSIVE GROWTH - ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” уриан дор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тиймээс Монголын аялал жуулчлалын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран есдүгээр сарыг “Аялал жуулчлалын салбарыг сурталчлан таниулах “НЭГ САРЫН АЯН” болгон зарлаж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан