Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
БНХАУ-ын дэд дарга Си Жинпин сураггүй болжээ
Энэ намар болох Коммунист намын хурлаар БНХАУ-ын даргаар томилогдоно хэмээн хүлээж буй дэд ерөнхийлөгч Си Жинпин сүүлийн нэг долоо хоног олны нүдэнд огт үзэгдсэнгүй. Түүгээр ч барахгүй дөрвөн ч томоохон уулзалт, тэр дундаа Данийн Ерөнхий сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Сингапурын Ерөнхий сайдтай хийх ёстой уулзалтаа хүртэл цуцалсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв цуу яриа тарахад хүргээд байна. Си Жинпин өнгөрсөн баасан гаригт болсон Коммунист намын хуралд ч суугаагүй гэнэ. Ирэх сард болох намын их хурлаар Ху Жинтаогийн орыг залгамжилна гэгдэж буй Си Жинпин ийнхүү таг чиг болсон нь Коммунист намынхан албан тушаалын томилгоогоо эцэслэн шийдвэрлэж чадаагүй, одоо хүртэл зөрчил тэмцэлтэй байгаагийнх гэж ажиглагчид үзэж байна.
Дэд Ерөнхийлөгч яагаад чухал уулзалт хэлэлцээрээ цуцалж, сураг чимээгүй байгаа талаар Хятадын Гадаад хэргийн яам хариулт өгөхөөс татгалзаж байгаа аж. Нэгэнт албаны тайлбар өгөөгүй учир зарим хэвлэл Си Жинпинийг эрх мэдлийн төлөөх тэмцлийн улмаас машины осолд орсон хэмээн цуурч байгаа бол зарим нь түүнийг гольф тоглож байгаад нуруугаа бэртээсэн ч гэж мэдээлж байна. Түүнээс гадна хөлбөмбөг, усанд сэлэлтээр хичээллэж байгаад гэмтсэн, зүрхний шигдээсболсон гэдэг цуу яриа ч таржээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан