Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк гурван жил дараалан “Монгол Улсын Шилдэг Дижитал Банк”-аар шалгарлаа

Голомт банк гурван жил дараалан “Монгол Улсын Шилдэг Дижитал Банк”-аар шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодорхойлогч, олон улсад нэр хүндтэй “Global Finance” сэтгүүлээс 2021 оны дэлхийн шилдэг банкнуудыг тодруулан зарласнаас Голомт банк “Монгол Улсын Шилдэг Дижитал Банк”-аар дахин шалгарлаа. Голомт банкны хувьд тус шагналыг 7 дахь жилдээ хүртэж байгаа төдийгүй сүүлийн гурван жил дараалан ийнхүү шилдгээр өргөмжлөгдөөд байна.

Дижитал банкны үйлчилгээгээр салбартаа манлайлагч Голомт банк байгуулагдсан цагаасаа хойш технологийн үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, инноваци шингэсэн дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсээр ирсэн билээ. Тухайлбал, 2017 онд SocialPay дижитал хэтэвчийг санал болгосон нь өнөөдөр банк санхүүгийн салбарт хамгийн өргөн хэрэглэгдэж, жил ирэх тусам олон талаар өргөжин, цар хүрээгээ тэлсээр байгаа нь харилцагчдын талархлыг хүлээн Монголын финтекийн салбарт тэргүүлэгч аппликэйшний нэг болсон юм. Үүгээр зогсохгүй SocialPay хэтэвч Юнионпэй картын сүлжээнд нэгдсэнээр виртуал картаа ашиглан дэлхийн 50 гаруй улс оронд төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлсэн, мөн олон улсын бүх брэндийн картуудаа NFC технологид бүрэн шилжүүлсэн зэргээр дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгон ажилласаар буйг дуулгахад таатай байна.

Эрсдэлтэй энэ цаг үед иргэд, харилцагчид банкны бүх төрлийн үйлчилгээг компьютер, таблет, гар утсаараа дамжуулан зайнаас авч хэвшсэн нь дижитал банкны үр нөлөө, ач холбогдлыг дахин таниулаад байгаа билээ. Энэ хугацаанд Голомт банк гэнэтийн өөрчлөлтүүдэд бэлэн байж, хиймэл оюун ухаанд суурилсан Дижитал банкны 5.0 шинэчлэгдсэн хувилбарыг танилцуулан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээ зайнаас, түргэн шуурхай хүргэхэд онцгойлон анхаарч ажилласан нь “Global Finance” сэтгүүлийн энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт болсон юм.

Голомт банканд итгэл хүлээлгэн амжилт бүрт үргэлж хамт байдаг эрхэм харилцагч, хамт олон та бүхэндээ баярлалаа.

Global Finance сэтгүүлийн тухай:

Тус сэтгүүл нь 1987 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн 191 оронд уншигч, захиалагчтай. Уншигчдадаа судалгаа, шинжилгээнд суурилсан мэдээ, нийтлэлийг санал болгохоос гадна 34 жилийн арвин туршлагаараа дамжуулан банк санхүүгийн байгууллага, компанийн удирдлагууд, хөрөнгө оруулагчдад бизнес болон санхүүжилтийн оновчтой зөв шийдвэр гаргахад нь туслах зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг юм.

Хамгийн их уншсан