Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монголбанк: "Санхүүгийн мэдлэг" сэдэвт олон улсын уулзалтад оролцлоо

Киргиз Улсын Үндэсний Банк "Санхүүгийн мэдлэг" сэдэвт цахим уулзалтыг 2021 оны 9 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус уулзалтад ОХУ-ын Төв банк, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний Банк, Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Банк болон Монгол Улсын Төв банкны төлөөллүүд оролцлоо.

Цахим хуралд Монголбанкны Олон Нийтийн Санхүүгийн Боловсролын Төвөөс иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар танилцуулга хийж, туршлага хуваалцав. Бусад улс орнуудын Төв банкууд ч мөн адил хүн амын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх стратегийн хэрэгжилт болоод сайн туршлагынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулсны дээр сургагч багш нарыг мэргэшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцлээ.

Түүнчлэн сургалтын арга зүй, гарын авлага боловсруулах, санхүүгийн боловсролыг сурталчлах буюу олон нийтэд таниулах, олон улсын байгууллагуудтай харилцах туршлага, улс орнуудын соёл, газарзүйн онцлог шинж чанартай холбоотой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар ч мэдээлэл солилцов гэж Монголбанкнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан