Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ХҮНСНИЙ НОГООНЫ ХУРААЛТ 50 ОРЧИМ ХУВЬ, УЛААНБУУДАЙНХ 15 ХУВЬТАЙ БАЙНА

Хүнсний ногооны хураалт 50 орчим хувьтай, улаанбуудайнх 15 хувьтай байгааг ХХААХҮЯ мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойролцоо үзүүлэлт болж байна.

Энэ онд улсын хэмжээнд 420.2 мянган га-д үр тариа, 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалжээ.

Урьдчилсан балансаар 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гараад байгаа юм.

Энэ жил ургац хураалтын ажил 10 гаруй хоногоор хойшилж, 11 дүгээр сарын нэгэн гэхэд дуусах төлөвтэй байгааг мэдээлж байна.

Ургац хураалтад 10 мянга гаруй оюутан, цэрэг, хууль хүчнийхэн, халамжийн болон гэрээт ажилтнууд оролцож байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан