Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЗГ: “RIO TINTO” КОМПАНИ “ОЮУТОЛГОЙ” ТӨСЛИЙН АСУУДЛААРХ ХӨНДЛӨНГИЙН ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТЭД ХАРИУ ТАЙЛБАР ИРҮҮЛСЭН

Наймдугаар сард “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн нь менежментийн алдаанаас үүдэлтэй гэсэн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан юм.

“Rio Tinto” компани Засгийн газарт хариу тайлбар ирүүлснийг Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Мөн тайлбартай холбоотойгоор Засгийн газрын ажлын хэсэг хуралдах юм байна.

Үүнээс гадна “Оюутолгой” төслийн нөөцийн тодотгосон тайланг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн зөвлөл баталсан байна. Засгийн газрын ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдаж, “Оюутолгой” төслийн эрчим хүчний хангамжийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

“Оюутолгой” төслийн эрчим хүчний асуудлыг урт хугацаанд шийдэж, дотоодоосоо хангах зорилгоор Тавантолгойн цахилгаан станцыг барихаар төлөвлөж байгаа юм. Барилгын ажил долоодугаар сарын нэгнээс эхлэх ёстой байсан ч эхлээгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс зардлын хэтрэлттэй холбоотой аудит оруулахаар төлөвлөж байгаа аж. Мөн “Оюу Толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж байна.

 

Эх сурвалж:http://bloombergtv.mn/

1 Сэтгэгдэл
neg yum ashig olj bui kompaniin umnu iim ch sul doroi baih ch gej dee.
Хамгийн их уншсан