Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк, RE/MAX Mongolia компани хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Голомт банк бүтээн байгуулалт, тэр дундаа үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбарыг дэмжин ажилласаар ирсэн. Үүний нэг илэрхийлэл нь 2007 оноос хойш нийт 40,000 харилцагчид 2.3 их наяд төгрөгийн зээл олгож, 138,243 иргэнийг орон сууцтай болгосон үр дүн юм. Бид өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй томоохон төслүүддээ хамтран ажиллаж байгаа ба цаашид ч гэрээт төслийн тоог нэмэхээр төлөвлөж байна. Энэ зорилгын дагуу 2021 онд “Homeland орон сууцны зээлийн төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч борлуулалтын агентууд болон харилцагч нартаа орон сууцны зээлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг нэг доороос авах боломжийг олгож байна.

 

Харин 9-р сарын 30-ны өдөр Голомт банк RE/MAX Mongoliaкомпанитай хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичгийг амжилттай байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд REMAX MONGOLIA компанийн ажилтнууд болон үйлчлүүлэгч нартГоломт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, орон сууцны зээлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг цогцоор нь үзүүлэхийг зорьж байна.

Ташрамд дурдахад RE/MAX Mongolia нь дэлхийн 140 гаруй оронд салбартай, зах зээлд нэр хүндтэй үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компани юм. Тус компанийн Монгол дахь салбар нь одоогийн байдлаар 63 брокер оффис, 1200 гаруй агенттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хамгийн их уншсан