Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Пара спортын тамирчдын оролцох ангиллыг урьдчилан тодорхойлох боломж бүрдлээ

Монголын паралимпийн хорооноос өнөөдөр Монгол улсын үндэсний шигшээ баг, тамирчид хэрэглэх нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвд бэлэглэв. Уг үйл ажиллагаанд БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, БТСУХ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, Олон улсын паралимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Н.Оюунбат нар оролцлоо.

Дээрх төхөөрөмж нь тамирчны булчингийн үйл ажиллагааг хянах, жигд хөгжүүлэх, ялангуяа дээд болон доод мөчний ажиллах хүчийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд компьютерын программтай хослон ажилласнаар булчингийн ажиллах чадварын мэдээллийг цуглуулах, боловсруулах боломжийг олгож байгаа нь пара спортын төрлүүдээр хичээллэж буй тамирчид ашиглахад өндөр үр дүнтэй төхөөрөмж юм.

“Xebex Air Rower 2.0” төхөөрөмж дээр бэлтгэл хийж, сорил шинжилгээг өгснөөр пара спортын төрлүүдээр олон улсад өрсөлдөх тамирчдын оролцох ангиллыг урьдчилан тодорхойлох боломжууд мөн бүрдэх юм байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан