Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Засгийн газар Rio Tinto-д хариу захидал илгээв

“Оюутолгой” төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийх Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болдод захидал илгээсэн байна.

“Financial Times”-ийн мэдээлснээр "Төсөлтэй холбоотой үр дүнтэй яриа хэлэлцээ хийгдээгүй, мөн өдий хүртэл бодитой ахиц гарахгүй байгаа"-г дурдаад "Монгол Улсын Засгийн газрын тэвчээр алдрахад ойрхон байгаа"-г захидлаар дамжуулан илэрхийлсэн байна. Мөн "Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд ирүүлсэн “Rio Tinto”-ийн хариу тайлбарт сэтгэл дундуур байгаа"-гаа илэрхийлжээ.

Үүнээс гадна "Уурхайн зардал хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилсны үр дагаврыг Монгол Улсын Засгийн газар болон ард иргэд хүлээх ёсгүй" хэмээн онцолжээ.

“Оюутолгой” төслийн гүний уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтрэхэд хөрсний чулуулаг болон монгол ажилтнуудтай холбоотой зардал өндөр байсан гэж “Rio Tinto” хариу тайлбар өгсөн юм.

Өнгөрсөн долоо хоногт “Rio Tinto” группийн Гүйцэтгэх захирал гүний уурхайн үйл ажиллагаа төлөвлөсөн ёсоор ирэх оны аравдугаар сард эхэлнэ гэж баттай хэлэхэд хэцүү гэж мэдээлж байв.

Харин Хууль зүй, Дотоод хэргийн сайд захидалдаа "Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил цар тахлаас өмнө бүрэн дуусах боломжтой байсан" гэсэн байна. Мөн "Зардал яагаад хэтэрсэн талаар “Rio Tinto”-оос баримт нотолгоотой тайлбар ирүүлэхгүй бол хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тусгасан шалтгаануудыг зардал хэтрэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлс гэж үзнэ" гээд "Цаашид хөрөнгө оруулагч тал мэдээллийн ил тод байдлыг хангаснаар Монгол Улсад чухал ач холбогдолтой энэхүү төслийг үргэлжлүүлэх боломжтой болно" гэсэн байна.

“Rio Tinto”-ийн зүгээс захидалтай холбоотой байр сууриа илэрхийлэхээс татгалзжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан