Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
СЗХ: Даатгалын 608 бүтээгдэхүүнийг шинэчлэн бүртгэлээ

Санхүүгийн салбар түүн дотроо даатгалын салбар дахь өрсөлдөөнийг дэмжих, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ноос “Даатгалын багц дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулсан.

Даатгалын компаниуд бүтээгдэхүүнээ зохицуулагч байгууллагад хянуулж, бүртгүүлсний үндсэн дээр зах зээлд борлуулдаг байсныг өөрчилж даатгалын компанийн эрх бүхий албан тушаалтан даатгалын бүтээгдэхүүнээ хянаж, батлаад СЗХ-нд мэдэгдэнэ. Үүний дараа хороо цахим хуудсандаа байршуулснаар бүртгэсэнд тооцож тухайн бүтээгдэхүүнээс үүдэж даатгуулагчийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд хариуцлага хүлээх тогтолцоог бүрдүүлсэн. Ингэснээр даатгагчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд түргэн шуурхай нэвтрүүлэх, даатгалын бүтээгдэхүүний чанар, хүртээмж, тоо хэмжээ нэмэгдэх, технологид суурилсан даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжих нөхцөл бүрдлээ.   

Нөгөөтэйгүүр СЗХ-ны цахим хуудсанд байршуулсан даатгалын бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг даатгалын компани цахим хуудсандаа байршуулах ба ингэснээр иргэд, аж ахуй нэгжүүд даатгалын компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээнд харьцуулалт хийсний үндсэн дээр зөв сонголт хийх боломж нээгдэж байна.

Дээрх зохицуулалтын хүрээнд СЗХ даатгалын 50 бүтээгдэхүүнийг шинээр, 571 бүтээгдэхүүнийг (давхардсан байдлаар) шинэчлэн бүртгэж цахим хуудсандаа байршуулаад байна. Тодруулбал Монгол Улсын даатгалын зах зээл дээр өнөөдөр даатгалын 22 хэлбэрт хамаарах 621 бүтээгдэхүүн борлуулагдаж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

ЖИЧ: Даатгалын бүтээгдэхүүнүүд болон холбогдох бусад мэдээлэлтэй танилцах бол энд дарна уу. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан