Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС ХХК IPO ГАРГАХ ЗӨВШӨӨРЛӨӨ АВЛАА “CU-Д ТАВТАЙ МОРИЛ”

 

Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-д олон нийтэд хувьцаагаа санал болгох зөвшөөрлийг олголоо.

Голомт банкны томоохон харилцагчдын нэг болох Премиум Группнь 2015 онд“Сэнтрал Экспресс” дэлгүүрээ нээснээр Монгол Улсадконвиниенс сүлжээ дэлгүүр хөгжих анхны суурийг тавьсан түүхтэй. Улмаар 2017 онд Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-ийг үүсгэн байгуулж, 2018.4.17-нд БНСУ-ын Би Жи Эф Ритэйл Ко., ЭлТи Ди компанитай CU олон улсын конвиниенс сүлжээ дэлгүүрийг Монгол Улсад нэвтрүүлэх Мастер франчайзийн гэрээг байгуулсан юм.

Эдүгээ тус компани нь хэрэглэгч бүхий л хэрэгцээгээ нэг дороос авах боломжтой ая тухтай үйлчилгээг 127 салбар дэлгүүрээр үзүүлэхээс гадна түгээлтийн систем, хоол үйлдвэрлэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, мэдээлэл технологийн шийдэл, нийгмийн дэд бүтэц зэрэг цогц системийг хөгжүүлж Монгол Улсын ая тухтай дэлгүүрийн зах зээлийн 74 хувийг эзлээд байна.

Тус IPO-ийн олон нийтэд зориулсан танилцуулгын аян 2021.10.15-28 хүртэл явагдах бөгөөд 2021.10.29-11.04хүртэл захиалга авна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

  • https://dbx.golomtcapital.com/ онлайн арилжааны систем
  • GC аппликейшн
  • SocialPay аппликейшн
  • CU аппликейшнээр авах боломжтой.

Холбоо барих:

Голомт Капитал ҮЦК ХХК:7012-1530

Брокер: 8083-7744

Хамгийн их уншсан