Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Шинэ iPhone гарснаар Америкийн ДНБ өснө
“J.P.Morgan”-ийн эдийн засагч Майкл Фероли нь нарийвчилсан тооцоо хийгээд iPhone-ы шинэ хувилбар худалдаанд гарснаар АНУ-ын ДНБ 0,5 хувь нэмэгдэнэ гэсэн дүгнэлт хийжээ. Бүр нарийвчилбал,  ойрын хугацаанд АНУ-ын ДНБ нь 3,2 тэрбум ам.доллараар нэмэгдэх бол жилийн хугацаанд 12,8 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Apple-ийн гаргасан төлөвлөгөө ёсоор дөрөвдүгээр улиралд 8 сая ширхэг iPhone 5 зарагдах ажээ. Нэг бүрийнх нь үнэ 600 ам.доллар. Ингэхдээ тус смартфоны бүрдүүлэгч америк эд ангиудын үнэ нь 400 доллар, бусад улсын эд ангийн үнэ 200 доллар байна. Албан бус мэдээгээр iPhone 5 нь энэ сарын 12-нд худалдаанд гарах бөгөөд iPhone 4S-ээс илүү урт, сунасан дэлгэцтэй байх ажээ. iPhone 4S нь 2011 оны аравдугаар сард худалдаанд гарахад зөвхөн эхний гурван өдөрт л Apple нь дөрвөн сая ширхгийг зарж байсан билээ. Ингэснээр АНУ-ын ДНБ-ий 0,2 хувиар өсгөжээ. 2011 онд дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын ДНБ нь 15 их наяд доллар байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан