Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Бээжин-2022" өвлийн олимпын галыг асаах ёслол өнөөдөр болно

"Бээжин-2022" өвлийн олимпын галыг асаах ёслол төгөлдөр ажиллагаа өнөөдөр Эртний Олимпиад болно.

Олимпын галыг Олимпын их наадмын өлгий нутагт асаах уламжлал 1936 оноос тогтжээ.

Энэхүү арга хэмжээнд уламжлал ёсоор 11 эмэгтэй жүжигчин оролцдог бөгөөд тэд эртний Грекийн охин тэнгэр Герагийн сүмийн туурин дээр эртний зан үйлийг үйлддэг билээ. Олимпын галыг парабол толинд туссан нарны туяаны тусламжтай асаадаг.

Бээжингийн олимпын бамбарын буухиаг Грекийн цаначин Яннис Иоаннис Антониу эхлүүлнэ. Тэрбээр Афины Акрополь өндөрлөгөөс гараагаа эхэлнэ. Энэ удаад олимпын бамбар Грек улсад нэг хоног аялах бөгөөд мягмар гарагт /2021.10.19/ түүхэн “Панатинаикос” цэнгэлдэх хүрээлэнд Хятадын талд хүлээлгэн өгнө. Өвлийн олимпын эзэнд бамбарыг Грекийн цаначин Параскеви Ладопулу дамжуулан өгнө. Үүний дараа олимпын бамбарыг тусгай онгоцоор БНХАУ-д авчирж, буухиа үргэлжлэх юм. Олимпын бамбарын буухиа 2022 оны хоёрдугаар сарын 4-нд буюу Бээжингийн олимп эхлэх өдөр ёслол төгөлдөр өндөрлөнө.

Эртний Олимпиад болох олимпын галыг асаах ёслол хоёр дахь удаагаа үзэгчгүй болно. Өнгөрсөн онд коронавирусний цар тахлын улмаас Токиогийн олимпын бамбарыг мөн л үзэгчгүй асааж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан