Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монгол-Украины цахим бизнес уулзалт зохион байгуулагдлаа

МҮХАҮТ, Украины Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран хоёр улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр “Хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөв" сэдэвт Монгол-Украины цахим бизнес уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Украины Хятад /Монгол/ дахь хэргийг түр хамаарагч хатагтай Лещинская Жанна, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа /Украиныг давхар хариуцдаг/ Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ноён Б.Дорж, Монгол Улсаас Украин Улсад суугаа Өргөмжит консул ноён Эдуард Рубан, хоёр улсын ГХЯ-ны төлөөлөл болон Украин, Монголын хөдөө аж ахуй, хүнс, барилга, эрчим хүчний салбарын 30 компанийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах шаардлагатай байгааг талууд онцолсон бөгөөд эрчим хүч, тээвэр зуучийн салбаруудын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцсэн юм. МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд болон Монголын талаас Украины аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд Дипломат төлөөлөгчийн газруудын зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын дүнд цаашид салбар, салбарын уулзалтуудыг илүү өргөн хүрээтэй зохион байгуулахаар тохиролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан