Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Бирмүүд капитализмын амтыг кока колагаар мэдэрч эхэллээ
Дэлхий дээр кока кола худалдаалдаггүй ердөө гуравхан орон байсны нэг нь Бирм. 60 жил цэргийн дэглэмд оршсон тус улс сүүлийн жилүүдэд ардчилалд шилжих үйл явцыг аажмаар хийж байгааг үнэлэн АНУ худалдааны хоригоо цуцалснаар дэлхийн хамгийн алдартай брэнд болох кока колаг үйлдвэрлэн борлуулах боломжтой болжээ.  Кока колагийн гол өрсөлдөгч Пепси компани ч тус улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр судалж байгаа гэнэ.
Тус улсад тавьсан хоригийг хэдхэн сарын өмнө цуцалсан боловч далайн чанадаас бүтээгдэхүүнийг тээвэрлэн авчрах гэсээр өнөөдрийг хүрчээ. Тун удахгүй Бирм дотооддоо кока кола үйлдвэрлэж эхлэх юм байна. Ийнхүү Бирмийн ард түмэн нэг жарны турш үргэлжилсэн цэргийн дэглэмийн дараа капитализмын амтыг кока колагаар дамжуулан мэдэрч байна. Уг тус улсад цэргийн дэглэм тогтохоос өмнө буюу бүр 1927 оноос кола худалдаалж байсан түүхтэй аж. Одоо кока кола хүрээгүй дэлхийн хоёрхон улс үлдсэн нь Хойд Солонгос, Куба хоёр юм. Эдгээр улсад АНУ худалдааны хориг тавьсан тул кока колагийн бизнес ийшээ нэвтэрч чадахгүй байгаа юм.  Уг нь, кока кола АНУ-ын зах зээлээс гадагш гарсан анхны орнуудын нэг нь Куба юм. Одоо дээрх хоёр улсаас бусад дэлхийн бүх оронд кока кола хүрсэн бөгөөд өдөр тутам 1,8 тэрбум шил ундаа борлуулдаг байна.

1886 оноос анх үйлдвэрлэж эхэлсэн кока кола ундаа дэлхийн II дайны үеэр олон улсад өргөн тархсан юм. Тэр үед АНУ-ын цэргийн арми дэлхийн 60 гаруй газарт кока коланы үйлдвэр барьж, цэргүүдийнхээ хэрэгцээнд нийлүүлэхээс гадна тухайн орон нутгийн хүмүүст ч хүртээдэг байжээ. Үүний хүчээр 1959 он гэхэд 100 гаруй оронд энэ өвөрмөц ундааг үйлдвэрлэдэг болсон байжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан