Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
АНЭУ-ЫН УГСАА ЗАЛГАМЖЛАХ ХАНХҮҮ МОНГОЛЫН ПАВИЛЬОНД ЗОЧИЛЖЭЭ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Угсаа залгамжлах ханхүү, Дубайн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум өчигдөр “Дубай экспо 2020” дахь Монгол, Эстони, Сингапур, Словак улсуудын павильонд зочилжээ.

Монголын павильоноор зочлох үеэр павильоны дарга, МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга павильонд байршсан Монголын Үндэсний музейн үзмэрүүд, Монгол Улсын номын сангийн бүтээл, идлэг шонхорын баримал болон хүннү загварын шатрыг танилцуулж, дурсгалын бэлэг гардуулжээ.

Монгол Улс АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдаж буй “Дубай экспо 2020”-т дахь павильоноо Төв Азийн түүх, соёл, өвөрмөц орчныг тусган тохижуулаад байгаа юм. Өдөрт 800 гаруй хүн Монголын павильоноор зочилж, мэдээлэл авч байна.

Ташрамд, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ”Монголын Үндэсний Өдөрлөг” зохион байгуулагдах бөгөөд тус өдөрлөгийн үеэр хоёр улсын бизнес форум, худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр олон талт үйл ажиллагаа явагдах бөгөөд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан