Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРААС ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН ОРЛОГО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 2.4 ДАХИН ӨСЧЭЭ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр 11,134.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,818.2 тэрбум төгрөг буюу 52.2 хувиар өсчээ.

Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,454.9тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,042.3 тэрбум төгрөг буюу 2.4 дахин өссөн байна. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал:

  • Уул уурхайн салбараас                     3,233.9тэрбум төгрөг буюу 29хувь,
  • Газрын тосны салбараас                  161.6тэрбум төгрөг буюу 1.5 хувь,
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр            24.5 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,
  • Бусад орлого                                        34.9 тэрбум төгрөг буюу 0.3хувь.

Эрдэс баялгийн салбар нь оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31 хувийг бүрдүүлж байна.

Зэс, алт, нүүрс зэрэг дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ.

  • Зэс                                   1,407.5 (3.2 дахин) тэрбум төгрөг,
  • Нүүрс                              260.7 (65.8%) тэрбум төгрөг,
  • Төмөр                             97.7 (2.8дахин) тэрбум төгрөг,
  • Цайр                               57.0 (3.8 дахин) тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш              66.9 (4.1 дахин) тэрбум төгрөг,
  • Алт                                  40.7(33.3%) тэрбум төгрөг.

Харин бусад ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна.

  • Бусад                              12.9(24.4%) тэрбум төгрөг.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан