Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хөрөнгийн зах зээлийг үе шаттай хөгжүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллана

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар Санхүүгийн зохицуулах хороо болон МҮХАҮТ-ын үйл ажиллагааны зорилго, эрхлэх асуудлын хүрээнд бизнесийн орчныг сайжруулах, санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, санхүүгийн зах зээлийг үе шаттайгаар хөгжүүлэх, бүс нутгийн санхүү, эдийн засгийн интеграцид нэгдэх үйл явцыг эрчимжүүлж зах зээлийг өргөжүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах энэхүү санамж бичгийн хүрээнд сургалт, сурталчилгаа зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцох юм.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Эдийн засгийг хоёр дахин тэлж, шинэ сэргэлтийг эхлүүлэх зорилтын чухал хэсэг бол санхүүгийн зах зээл. Ковидоос шалтгаалж сүүлийн хоёр жил санхүүгийн зах зээлд маш том өөрчлөлтүүд гарч байгаагийн нэг илрэл нь хөрөнгийн зах зээл илүү их хөгжиж байгаа явдал юм. Хөрөнгийн зах зээлийг илүү нээлттэй болгох, ач холбогдлыг нь олон нийт болон аж ахуйн нэгжүүдэд таниулахад Танхим идэвхтэй хамтран ажиллана” хэмээн санамж бичиг байгуулах үеэр хэллээ.

Түүнчлэн, Арбитрын үйл ажиллагааг банк, санхүүгийн салбарт нэвтрүүлэх нь чухал байна гээд энэ хүрээнд цаашид сургалт, сурталчилгаа явуулах, мөн Танхимын дэргэдэх Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөл болон Комплаенсийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг компанийн засаглалын олон улсын хэмжээнд шинэ тутам хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчим, туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлд уялдуулах, хамтын ажиллагаагаа илүү шинэ түвшинд гаргаж ажиллах шаардлагатайг тодотгов.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, үүн дотор банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй дүйцэхүйц шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, бондын зах зээлийг хөгжүүлэх хүрээнд Бондын зах зээлийн зохицуулалтын журамд Засгийн газар, МҮХАҮТ хамтран эрэмбэлсэн Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн бондыг ажлын 10 хоногт багтаан бүртгэхээр тусгасан” гэлээ.

Мөн тэрээр биржийн бус зах зээлийн зохицуулалтын журамд старт ап, гарааны бизнесүүдэд санхүүжилт олгох хөнгөвчилсөн журмын зохицуулалтыг хийснийг дурдаад хөрөнгийн зах зээл, даатгалын салбарыг либералчлах, бизнесийн орчныг сайжруулахад хамтран ажиллаж, санхүүгийн салбарт хамтран хөгжүүлэгч байхын тулд МҮХАҮТ-тай хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэхээ онцоллоо. 

Эх сурвалж: МҮХАҮТ

 

1 Сэтгэгдэл
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан