Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДЭЛ УУЛЫН ХАДНЫ ЗУРГААР ХОЁР ДАХЬ ҮЗЭСГЭЛЭН ГАРНА

Соёлын яамнаас 2021 оны 11 дүгээр сарыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сар болгосонтой холбогдуулан “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Дэл уулын чулуун судар” үзэсгэлэн гарна.

Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан болон “Дэл уулын гайхамшиг” ТББ, Сэмүүн студид хадгалагдаж байгаа Дэл уулын хадны зургийн гэрэл зураг, дардас, хадны зургийн хуулбарууд, хадны зургийг компьютер график ашиглан хийсэн 360° виртуал тур хэлбэрээр зохиомжилсон баримтат кино, Дэл уулын хадны зургийн дүрслэлээс сэдэвлэн зохиомжилсон ”Хөмөргөн гурвалжин” бүжгийн жүжгийн бичлэг, Дэл уулын хадны зургаас сэдэвлэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл болох бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийн загвар зэргийг олон нийтэд танилцуулна.

Үзэсгэлэнг Соёлын Яам, Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв зохион байгуулж Дундговь аймгийн Өлзийт сум, “Дэл уулын гайхамшиг” ТББ зэрэг байгууллагууд дэмжигчээр оролцож байна.

Нээлтийн үеэр Дэл уулын хадны зургаас сэдэвлэн зохиомжлон тавьж ЮНЕСКО-гийн төв байранд тоглогдсон “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийн хэсгээс үзүүлж, Дэл уулын дурсгалыг хамгаалах менежментийн төлөвлөгөө, хадны зургийг соёлын өвд түшиглэсэн бүтээлч үйлдвэрлэл болгох тухай танилцуулга, чөлөөт ярилцлага болно.

Үзэсгэлэнгийн байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт Ухаа 2 хороолол, Соёлын өвийн үндэсний төвийн үзэсгэлэнгийн танхим.

Үзэсгэлэнгийн нээлт: 2021 оны 11-р сарын 09-ний 14:00 цаг

2 Сэтгэгдэл
ЗҮГЭЭР ТЭР ЦАГИЙН СЭХЭЭТНИЙ ҮЛДЭЭСЭН МЭ ДЭЭЛЛИЙН САН МАЯГТАЙ НИЛЭЭД БҮДҮҮЛЭГЧ ЭХЛЭЛ
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгсөн, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт [drmax.hospital@gmail.com ] Хүмүүс өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад өөрт байхгүй зүйлээ аваад эрүүл хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]
Хамгийн их уншсан