Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
МҮОХ БШУЯ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

 

МҮОХ-ноос зохион байгуулж буй Олимпын зөвлөлийн удирдах ажилтны өргөтгөсөн зөвлөгөөн Olympic house-т үргэлжилж байна. Зөвлөгөөний нээлтийн үеэр МҮОХ БШУЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар бүх шатны боловсролын байгууллагын спорт, олимпизмыг сурталчлан таниулах ажил эрчимжих юм. Санамж бичигт сургууль, цэцэрлэгүүдэд байгаа олимпын танхимыг шинэчлэн сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар тусгасан байна. 

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Өнөөдөр МҮОХ-той байгуулж буй санамж бичгийн амин сүнс нь сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуульд сурч буй хүүхэд, багачуудад олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна. Олимпын 30 медаль ямар үнэ цэнээр Монголын ард түмэнд ирсэн юм бэ, энэ амжилтуудыг гаргахын тулд тамирчид маань ямар их тэсвэр тэвчээр, хичээл чармайлт гаргасан юм бэ гэдгийг мэдрүүлэх ёстой. Ийм тэсвэр тэвчээр гаргах боломж бололцоо хүн бүрт бий. Тийм учраас бүх хүүхдэд энэ үзэл санааг ойлгуулах ёстой юм.
Бид 3.2 сая иргэнтэй хэрнээ олимпын наадмаас авсан медалийнхаа тоогоор дэлхийд дээгүүр ордог. Монгол хүнд ийм их нөөц боломж байгаа учраас иргэн бүр тамирчин шиг эрүүл чийрэг амьдрах амьдралын хэв маягийг бий болгох нь зөв юм байна. 

Ерөнхий боловсролын сургуулиудад олимпын танхим гэж бий. Үүний ихэнх нь нэр төдий байгуулагджээ. Харин одоо олимпын танхимуудаа жинхэнэ утгаар нь хөгжүүлж, олимпизмыг сурталчлах, соён гэгээрүүлэх танхим болгож зохион байгуулья гэж байгаа юм. Цаашдаа ерөнхий боловсролын сургуулиудын спорт заал, гадаад орчныг шинэ шатанд гаргахад анхаарлаа хандуулна. Хүүхдүүд зөвхөн хичээлээ хийгээд суух биш, багаасаа бие бялдрын хүмүүжил, төлөвшлийг авах орчин бий болгох гэх мэтээр нэлээд томоохон ажлуудыг төлөвлөсөн санамж бичиг боллоо” гэв.

1 Сэтгэгдэл
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]
Хамгийн их уншсан