Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк Кибер аюулгүй байдлыг хангах Парисын уриалгад нэгдлээ

Олон улсын кибер орчин дахь аюулгүй байдлын хамтын ажиллагааны томоохон төсөл болох кибер аюулгүй байдлыг хангах Парисын харилцан итгэлцлийн уриалгад Голомт банк нэгдлээ. Энэхүү уриалгыг Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макроны санаачилгаар 2018 оноос хэрэгжүүлж буй бөгөөд дижитал орон зайд энхтайван, кибер аюулгүй байдлыг хангах ажилд олон улсын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудыг нэгтгэх зорилготой юм.

Голомт банк энэхүү олон улсын уриалгад нэгдсэнээр 9 гол зарчмыг биелүүлэх үүрэг хүлээж байна. Үүнд, хувь хүний болон онц чухал дэд бүтэцтэй байгууллагууд руу заналхийлсэн, системийн хохирол учруулах хэмжээний кибер халдлага болон бизнесийн салбар дахь  ёс зүйтэй өрсөлдөөнийг бий болгох зорилгоор оюуны өмчийг дээдэлж, худалдааны болон бизнесийн нууц мэдээллийг алдахаас тус тус урьдчилан сэргийлэх, зогсоох, интернэтийн үндсэн үйл ажиллагааг хамгаалах, сонголтыг баталгаажуулж, мэдээлэлд халдах зорилготой хөндлөнгийн оролцооноос хамгаалах чадавхаа бэхжүүлэх, хор хөнөөлтэй систем үл дэлгэрүүлэх, кибер аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах, ёс зүйг эрхэмлэх, бүх оролцогч талын кибер орон зай дахь зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, олон улсын хэм хэмжээг дагаж мөрдөх зарчим багтаж буй юм.

Одоогоор энэхүү уриалгад Microsoft, Cisco, Samsung, Siemens, Facebook, Google, ICANN, санхүүгийн салбараас Commerzbank, Deutsche bank, European banking federation (EDF) зэрэг дэлхийн 1100 гаруй төрийн болон  төрийн бус байгууллага, хувийн хэвшил нэгдээд байгаа юм.

Хамгийн их уншсан