Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Corex үндэсний блокчэйн Голомт банктай хамтран ажиллана

Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк технологийн давуу талд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг банкны секторт түүчээлэн нэвтрүүлсээр ирсэн билээ. Энэ удаа бид блокчэйн технологи, сүлжээнд суурилан банкны бүтээгдэхүүн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй, олон талын оролцоо, хэрэглээг хангасан байдлаар хүргэх боломжийг тодорхойлохын тулд блокчэйний үйлчилгээ үзүүлэгч “Корекс” ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд блокчэйн технологи, сүлжээнд суурилсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, блокчэйн сүлжээ байрлах дэд бүтцийн мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хамтран судалгаа шинжилгээ хийж, харилцан туршлага солилцохоор зорьж байна.

Блокчэйн сүлжээ нь  бүх төрлийн өгөгдлийг хамгийн аюулгүй, найдвартай, ил тод хадгалдаг тархмал (decentralized) бүртгэлийн сан бөгөөд дижитал шилжилтийн бусад гол технологи болох их өгөгдөл, зүйлсийн интернэт, хиймэл оюун ухааны адилаар өмнө нь байгаагүй цоо шинэ боломж, бодит үр ашгийг бүхий л салбарт авчирч, олон улсад хэрэглээ нь эрчимтэй нэмэгдэж байгаа юм. 

Блокчэйн технологи нь харилцагч танилт (KYC), шилжүүлэг, лояалти болон нийлүүлэлтийн сүлжээ, худалдааны санхүүжилт гэх мэт банкны суурь бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн аюулгүй, найдвартай байдлаар, бодит цаг хугацаанд зардал багатайгаар авах боломжийг банкны харилцагч болон хамтрагч байгууллагуудад бүрдүүлэх юм.

Хамгийн их уншсан