Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд хариуцлага тооцох шаардлагыг УИХ-ын даргад хүргүүллээ

МҮХАҮТ-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарт шаардлага хүргүүллээ. Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын чуулганы танхимаас бизнес эрхлэгчдийг илтэд гүтгэн доромжилсон аястай үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд зохих ёс зүйн хариуцлага хүлээлгэж, гишүүний хувьд хэлсэн үгэндээ нийт бизнес эрхлэгчдээс уучлал эрэхийг шаардаж буй бөгөөд хэрвээ шаардлагын дагуу ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол шүүхийн байгууллагад хандахаа мэдэгдэж байна.

Монгол Улсад бусдын гэм буруутайг зөвхөн шүүх тогтоодог атал УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бизнес эрхлэгчид дээрмээр мөнгө олсон, элдэв хулгай, луйвар хийж мөнгөтэй болсон гэж цоллож, бизнес эрхлэгчдийг гэмт хэрэгтнүүд мэтээр олон нийтэд хандан мэдэгдсэн энэхүү үйлдэл нь бизнес эрхлэгчдийг гутаан доромжилсон, гүтгэсэн, олон нийтийг талцуулсан гэмт үйлдэл юм. Эрүүгийн хуулиар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг дээрэмдэх, хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцдог бөгөөд хэрвээ УИХ-ын гишүүн илтэд буруу ташаа мэдээлэл түгээж хэлсэн үгэндээ ёс зүйн хариуцлага хүлээж, албан ёсоор уучлалт гуйхгүй бол шүүхийн байгууллагаар асуудлыг шударгаар шийдвэрлүүлнэ.

2 Сэтгэгдэл
Даваасүрэн гашуун ч гэсэн үнэн л хэлсэн шүү дээ. Өрвөлзөх хэрэггүй дээ. Эх орон, ард түмнээ гэх сэтгэлгүй бизнесмен / баячууд/- үүд минь
Их хурлын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй.
Хамгийн их уншсан