Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Нисч байгаа онгоцноос хүн унажээ
Гэгээн цагаан өдөр Лондонгийн Мортлейк дүүргийн нутаг дэвсгэрт тэнгэрээс хүн унаж амь алдсан тохиолдол гарчээ. “Би гэрээсээ гараад иртэл гэнэт их хүчтэй дуу чимээ гараад хартал нэг хүн зам дээр хэвтэж байсан. Харахад ч аймаар байсан” гэж эндхийн оршин суугч 19 настай залуу хэлсэн байна.
Хэргийн учир нь тасалбаргүй, тэгээд ч цагаачлалын ямар ч бичиг баримтгүй,  хойд Африк гаралтай 30 настай залуу онгоцны дугуйн хэсэгт нуугдан нисээд олон улсын Хитроу буудлаас 15 км зайтай энэ дүүргийн орчимд ирээд онгоц дугуйгаа гаргахад нь доош унасан юм байна. Тэр залуу 610 метрийн өндрөөс унажээ. Шинжээчдийн хэлснээр бол залуу газарт унахдаа хэдийнээ амьсгал хураасан байсан байна. Энэ нь хэт өндөрт хүйтэн агаараас болсон ч байж мэднэ, эсвэл онгоц дугуйгаа хумихад амь алдсан ч байж мэдэх юм байна. “Онгоцны дугуйн хэсэгт хасах 40 градус хүйтэн байдаг. Тэнд хүн удаан амьд байх боломжгүй” гэж иргэний нисэхийн мэргэжилтэн хэлжээ.
2010 онд 20 настай румын залуу Боинг-747 онгоцны дугуйн хэсэгт нуугдан хасах 41 градусын хүйтэнг тэсвэрлээд Австрийн нийслэл Венагаас Английн нийслэл орж байсан тохиолдол гарч байжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Hairan saihan zaluu hun.
Хамгийн их уншсан