Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Каирын жагсагчид АНУ-ын ЭСЯ руу дахин халдав
Египетийн нийслэл Каирт жагссан 500 орчим хүн АНУ-ын ЭСЯ руу дайрч орохыг хоёр дахин оролдсон байна. Тэд ЭСЯ-ны барилга руу чулуугаар шидэж, гадаа нь хоёр ч ачааны машин, нэг суудлын тэрэг шатаажээ. Жагсагчдыг саатуулж дипломат байрыг хамгаалж байсан цагдаагийн ажилтнуудаас зургаан хүн хөнгөн шархадсан байна. Эмх замбараагүй байдлын улмаас бэртэж гэмтсэн 12 хүн эмнэлэгт ханджээ. Цагдаагийнхан жагсагчдыг нийслэлийн төв Тахрирын талбай руу явуулах гэж оролдон, нэлээд хэдэн хүнийг саатуулжээ. Өчигдөр болсон эхний жагсаалын үеэр ЭСЯ-ны үүдэн дэх АНУ-ын далбааг шатаасан юм.
АНУ-д найруулагч Сэм Бейсил 2001 оны есдүгээр сарын 11-ний тухай кино хийхдээ гэгээн Мухаммедыг гутаасан хэсгүүд оруулсан нь Арабын орнуудад ийм эмх замбараагүй байдал үүсэхэд хүргээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан