Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ДЭЛХИЙН ТАНХИМУУДЫН 12 ДАХЬ КОНГРЕСС ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн танхимуудын холбоо, Олон улсын худалдааны танхим болон Дубайн танхим хамтран зохион байгуулж буй Дэлхийн танхимуудын 12 дахь конгресс Дубай хотноо эхэллээ. “Дараагийн үе: Танхимууд 4.0” сэдвийн дор зохион байгуулж буй тус конгресст МҮХАҮТ-аас Ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн нар оролцож байна.

100 гаруй орны 1200 гаруй төлөөлөгч шинэ дижитал эрин дэх худалдаа аж үйлдвэрийн танхимуудын гүйцэтгэх үүргийн талаар ярилцах юм. Танхимууд гишүүдийнхээ өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад хөл нийлүүлэн алхаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ сувгийг бий болгох, тасалдал, шинэ сорилтуудыг даван туулах замаар бизнесийн тасралтгүй, тогтвортой байдлыг хангахад анхаарлаа хандуулахын зэрэгцээ цар тахлын үед арга барилаа шинэчлэн боловсруулсан бусад танхимуудаас туршлагаа хуваалцана.

Бизнесийн тогтвортой байдлыг бий болгох хүрээнд компаниуд болон танхимууд "шинэ хэвийн байдал" (new normal)-д дасан зохицох, хүний нөөцийн бүтцийг хэрхэн өөрчлөх, бизнесийн тасралтгүй байдлыг хангах, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн оролцогч талуудтай хамтран ажиллах зэрэг өргөн сэдвүүдийн хүрээнд танхимууд чуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан