Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк “Эрксис инк”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Голомт банк болон “Эрксис инк” компани хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах санамж бичиг байгууллаа. Голомт банк тус компанийн хөгжүүлж буй “Эрксис” маркетинг, борлуулалтын платформыг сүүлийн 4 жил ашиглаж байгаа бөгөөд Санамж бичгийн хүрээнд талууд уг платформын шинэ боломжуудыг банкны үйл ажиллагаанд нэвтрүүлж, харилцагчдадаа инновацлаг, илүү уян хатан үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна. Хоёр талын хамтын ажиллагаа нь тус платформыг ашигладаг олон улсын компаниудад бодит жишиг болж, цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж  байгаа юм.

“Эрксис инк” нь цахиурын хөндийд амжилттай ажиллаж буй Монголын анхны компани бөгөөд хэрэглэгчидтэй харилцах, борлуулалтыг дэмжих, маркетингийн автоматжуулалтын “Эрксис” платформыг харилцагчдадаа  санал болгодог. Энэ нь дэлхийн анхны нээлттэй эхийн маркетингийн платформ гэдгээрээ онцлог юм.

Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк нь мэдээллийн технологийн Монгол компаниудтай дижитал шилжилтийг хамтран хийх, тэдгээрийн хөгжүүлсэн технологи, системийг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах болон олон улсад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргахад нь дэмжих зорилтоо улам өргөжүүлэхээр ажиллаж байна.

Хамгийн их уншсан