Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ОЛИМПОД ОРОЛЦСОН ТАМИРЧИД ЭНГЭРИЙН ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА

ОУОХ-ны долоо дахь ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийн санаачилгаар олимпод оролцсон тамирчин бүрт энгэрийн тэмдэг гардуулан өгдөг болсноос хойш 40 гаруй жил өнгөрчээ. Тэгвэл Токиогийн олимпод улсаа төлөөлөн оролцсон тамирчдад өнөөдөр энгэрийн тэмдгийг нь гардуулан өглөө. Энэхүү ёслолд олимпын тамирчдаас гадна МҮОХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар байлцав. 

Энэ үеэр Олимпод оролцогчдын холбооны тэргүүн, олимпын аварга Э.Бадар-Ууган “Олимпын наадамд оролцоно гэдэг тамирчин бүрт олдоод байдаггүй ховорхон хувь тохиол. Олимпод оролцоно гэдэг бусад салбартай харьцуулахад докторын зэрэг хамгаалсантай дүйх амжилт гэж олон улсад үздэг. Тиймээс та бүхэн олимпын наадамд оролцсондоо бахархаж яваарай. Олимпод оролцогчдын холбоо цаашид цөөнгүй ажил хийхээр төлөвлөж байгааг энэ дашрамд дуулгая” гэв. 

Олимпод оролцогчдын дэлхийн холбоо нь 90 гаруй ҮОХ-дыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд 100 мянга гаруй гишүүнтэй болжээ. Харин өдгөө энэхүү өнөр бүл Монголын 43 тамирчнаар эгнээгээ тэлж байна. 

Олимпын наадамд оролцсоны энгэрийн тэмдгээ гардан авч, олон улсын холбоондоо бүртгэлтэй болох нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, олон улсын холбоогоороо дамжуулан сургалт семинар болон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, нийгмийн сайн сайхныг түгээх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон боломж нээгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан