Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бага насны хүүхдийг ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж Оюу толгойн гүний уурхайн анхны тэсэлгээ хийх ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно Нарны замыг Натуртай холбосон туслах замыг өнөөдөр 22:00 цаг хүртэл хаана Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсоныг “Туркойз Хилл Ресурс” зарлалаа “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн 2021 оны гүйцэтгэлийг хэлэлцлээ Төрийн анхан шатны үйлчилгээний талаарх судалгааны ажил хийж байна “Шуурхай удирдлагын төвийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт цахим сургалт эхэллээ ХЗБХ: 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 91 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 7, Байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцжээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай цахим уулзалт хийлээ 48 иргэний амь насыг аварч, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллав
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэе. 

"Эрхэм жүдочид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүдээ!

Их багш Жигоро Кано 1882 онд үндэслэсэн жүдогийн спорт Монгол улсад нутагшаад 50 дахь жилтэйгээ золгож байгаагийн баярыг та бид хамтдаа үзэж, туулж байна.

Бүгдэд Монгол улсад Жүдо бөх үүсэж хөгжсөний 50 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье.

Монголын жүдогийн замнал эгэл даруухан эхлэлтэй, 1960-аад оны сүүлээр Бүгд Найрамдах Чех улсад суралцаж байсан монгол оюутнууд жүдо бөхөөр хичээллэж, эх орондоо ирээд жүдогийн дугуйлан байгуулан залуусыг сургах болжээ. Тэд бол Карлын Их сургуулийн оюутан асан Л.Батмөнх, С.Цэвэгжав нар юм. Удалгүй тэдэнтэй герман, чех улсад суралцаж, жүдогоор хичээллэж байсан О.Лодон, Л.Нямцэрэн нар хүч нэмснээр Хөдөлмөр нийгэмлэг дээр монголын жүдогийн эхлэл тавигдсан билээ. Анхны жүдочид Ч.Машбатын санаачлагаар Японы Кодоканы их сургуультай холбоо тогтоож, 1969 онд Олон улсын жүдо бөхийн холбоо, Японы жүдо бөхийн холбоонд хандан монгол улсад жүдо бөхийг хөгжүүлэх үйлсэд туслахыг хүссэн захидлыг илгээж байжээ.

Албан ёсоор жүдо бөхийг хөгжүүлэх шийдвэр 1971 оны 1 сарын 13-нд Сайд нарын Зөвлөлөөс гарч, Биеийн тамир спорт хороонд Жүдо бөхийн шигшээ баг байгуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр монголын жүдочид олон улсын тэмцээнд орох үүд хаалга нээгдсэн юм. 1972 онд монголын жүдочид Мюнхений олимпын тоглолтод оролцож, тэр жилдээ Азийн болон Олон улсын жүдогийн Холбооны гишүүнчлэлтэй болжээ.

Цөөхөн тамирчинтай, хөгжил буурай улсын жүдочид гэхэд бидний амжилт яруу, бахархам замналтай. Тавин жилийн замналын туршид 2008 онд Монголын ард түмний олон жилийн мөрөөдлийг биелүүлж анхны Олимпын аваргыг төрүүлсэн нь жүдочид бид юм. 50 жилийн хугацаанд монголын жүдочид Олимпын тоглолтоос 1 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 алт, 4 мөнгө, 17 хүрэл медаль хүртжээ. Олон улсын өндөр чансаат тэмцээнүүд болох Гранд слам, Гранд При тэмцээнүүдээс 2009 оноос хойш гэхэд 256 медаль авчирчээ. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 17 алт, 22 мөнгө, 45 хүрэл медаль, Өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 10 медаль, Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс 8 медаль хүртсэн тоон мэдээтэй. Түүхэн хугацаанд жүдочдын дундаас Хөдөлмөрийн баатар 6, Ардын багш 5, Гавьяат дасгалжуулагч 20 гаруй, Гавьяат тамирчин 40 төржээ.

Эрхэм жүдочид оо,

Спортын түүхчид статистикийн магадлал, боломжийн хувьд 3 сая гаруй хүнтэй монгол улсад олимп, дэлхийн аварга төрөх магадлал маш бага, бараг байхгүйтэй адил гэж үздэг. Гэвч монголчуудын дайчин уламжлал, спортлог хүмүүжил, сэтгэхүй дээр суурилсан монголын жүдогийн сургалт, дасгалжуулалт боломжгүй зүйлийг бодит болгон, магадлалын багыг эрэлхэг тамирчид хичээл зүтгэл, чин сэтгэлээрээ даван туулж чамлахааргүй амжилтын замналыг энэ 50 жилд бүтээсэн билээ. Энэ бол хамтын хүч, хамтын амжилт юм. Амжилт үргэлжлэх ёстой, ахих учиртай.

Би энэ баярын өдөр жүдо бөхийг санхүү, ивээн тэтгэлгээр үргэлж дэмжиж, хөгжүүлж ирсэн спортын зүтгэлтнүүд, ивээн тэтгэгчиддээ бүх жүдочдынхоо нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлэхийг хүсэж байна. Та бүгдийн дэмжлэг, туслалцаа өгөөмөр сэтгэл Монголын жүдочдын түүхийг бүтээлцсэн юм шүү.

Монголын Жүдо бөхийн холбоо 2001 оноос Азийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулж, 2006 онд Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн, 2012 оноос Чингис хаан гранд при гэх мэт нэр хүндтэй олон улсын тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулжээ. 2022 оноос энэ уламжлалаа чансаа ахиулан сэргээж, Чингис хаан гранд слам тэмцээн болгож 4 жил зохион байгуулах эрхийг саяхан авлаа.

Жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн нас насны ангилалд жил бүр явагдаж байна. Энэ жилээс Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эр, эм, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 32 эр, 22 эм, Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн хөвгүүд, охид гэсэн ангиллуудаар анхлан зохиогдох болсон. Өнөөдөр жүдо бөхийн спорт манай улсын хамгийн олон сонирхогч, хичээллэгсэдтэй топ спорт болсон. Өсвөр үеийн тэмцээнд жил бүр 1000 орчим өсвөрийн жүдочид тогтмол оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорьдог болж байна. Тэд бол бидний ирээдүй, монгол улсын нэрийг өндөрт өргөх, эрүүл спортлог амьдралын хэвшлийг хэрэгжүүлж, олимпизмын үзэл санааг дэлгэрүүлэх улсын үнэт нөөц юм.

Дараагийн 50 жилд илүү их амжилт, илүү бахархам түүхийг бүтээхийн төлөө хамтын хүчээ нэгтгэж, хамтын амжилтад зүтгэхийг Та бүхэндээ уриалж байна.

Та бүхэнд Монгол улсад Жүдо бөх үүсэж хөгжсөний 50 жилийн ойн халуун мэндийг ахин дэвшүүлж, аз хийморь, сайн сайхан бүхнийг ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын жүдо бөх дэлгэрэн мандах болтугай !".

2 Сэтгэгдэл
БАТТУЛГА УЛААН ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ МӨНГӨНИЙ ҮНЭР ЛУЙВАРАА ДАЛДЛАХЫН ТУЛД УЛААРЧИХСАН ЯВАА АРД ТҮМНИЙ ХӨРӨНХИЙГ АВЧ ЯЛ РУУ ЯВУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА.ДЭЭДЭСҮҮДДЭЭ ХУДАЛДАГДАХААС БОЛГООМЖИЛООРОЙ .
БАТТУЛГА УЛААН ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ МӨНГӨНИЙ ҮНЭР ЛУЙВАРАА ДАЛДЛАХЫН ТУЛД УЛААРЧИХСАН ЯВАА АРД ТҮМНИЙ ХӨРӨНХИЙГ АВЧ ЯЛ РУУ ЯВУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА.ДЭЭДЭСҮҮДДЭЭ ХУДАЛДАГДАХААС БОЛГООМЖИЛООРОЙ .
Хамгийн их уншсан