Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк Zeelme.mn супермаркеттай хамтран ажиллахаар болов

Голомт банк  “Шарк танк” нэвтрүүлэгт финтек салбарыг тэргүүлэн оролцсон Zeelme.mn зээлийн супермаркеттай Хамтран ажиллах гэрээ байгууллаа. Арга хэмжээнд Голомт банкийг төлөөлж Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Бизнес хариуцсан захирал Д.Бадрал, Мэдээлэл технологи хариуцсан захирал М.Сайнбилэг, “Дижитал кредит” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Д.Болор-Эрдэнэ, Борлуулалт хариуцсан захирал Д.Гэрэлсүрэн нар оролцон, Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

Бид Zeelme.mn зээлийн онлайн супермаркеттай хамтран ажилласнаар харилцагчдадаа  зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бага хүүтэй , уян хатан нөхцөлөөр, хурдан шуурхай үйлчлүүлэх боломж олгох юм. Мөн техник технологи, финтект суурилсан  бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү уян хатан нөхцөлөөр санал болгоно.

Та бүхэн Голомт банкны хэрэглээний зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авахыг хүсвэл Zeelme.mn зээлийн супермаркетаар зочлон, хамгийн таатай нөхцөлөөр хүссэн зээлээ авах боломж ийнхүү бүрдэж байгаа юм.

Хамгийн их уншсан