Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Допингийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх" сэдэвт сургалт зохион байгууллаа

Монголын үндэсний бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний байгууллага, Биеийн тамир спортын улсын хороо хамтран багш дасгалжуулагч, бөхчүүдэд "Допингийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх" сэдэвт сургалтыг Монгол бөхийн өргөөнд өнөөдөр буюу 2021 оны 12-р сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтанд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, Допингийн эсрэг үндэсний байгууллагын ахлах мэргэжилтэн, эмч Б.Энхсанаа, БТУХ-ны шинэжлэх ухаан хариуцсан мэргэжилтэн н.Алтанзул, Анагаах ухааны албаны дарга н.Булган нар оролцов. 

 Тус сургалтанд бөхчүүдээс у.з Д.Анар, у.х О.Хангай, а.а Б.Батдорж, а.з Э.Мөнхжаргал, а.х Б.Сосорбарам, а.н Б.Баатарболд, багш дасгалжуулагч нараас у.н Ш.Зоригт болон өнөөдрийн сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн 500 гаруй бөхчүүд хамрагдлаа. 
МДЭҮБ-ын ахлах мэргэжилтэн, эмч Б.Энхсанаа “"Допинг түүний хор уршиг” сэдвээр илтгэл тавилаа. 

Аймгийн начин Б.Баатарболд, Зөгий.мн сайтын сэтгүүлч Ш.Оюунбаатар, Сумын заан Д.Ядамсүрэн нар допингид хамаарах эм бэлдмэлийн талаар, зөрчил гаргасан бөх ОУ-н тэмцээнд оролцож болох эсэх, шинжилгээний үнийг сумын заан залуу бөхчүүдэд бууруулж болох эсэх зэрэг асуултууд асууж МДЭҮБ-ын ахлах мэргэжилтэн, эмч Б.Энхсанаагаас хариулт авсан юм.

МОНГОЛЫН ҮДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан