Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Б.Батгэрэл МЖБХ-ны гүйцэтгэх захиралаар томилогдлоо

Монголын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, 2019-2021 оны тайлангаа хэлэлцэж, санал солилцлоо. Мөн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт, "Улаанбаатар-2022” Гранд Слам тэмцээний зохион байгуулах хороог байгуулах, Монголын жүдо бөхийн холбооны дүрэм, журамд нэмэлт өөрчлөлтийг хийн баталлаа. Түүнчлэн Монголын жүдо бөхийн холбоо бүтэц зохион байгуулалтыг шинээр баталсан бөгөөд 2022 оны зургадугаар сарын 27-нд ээлжит чуулганаа товлосон байна.

Мөн энэ өдөр Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захиралаар ОУХМ Батцэцэгийн Батгэрэлийг, ерөнхий менежерээр Баттулгын Тэмүүлэнг тус тус томилсон байна.

Батцэцэгийн Батгэрэл нь 1989.04.21-нд Улаанбаатар хотноо төрсөн. 2004 оноос жүдо бөхийн спортоор барилдаж эхэлсэн. 2011-2017 онуудад шигшээ багийн тамирчин, 2017-2019 онуудад Хонгконг улсын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, 2019 оноос Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан