Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нарны замыг Натуртай холбосон туслах замыг өнөөдөр 22:00 цаг хүртэл хаана Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсоныг “Туркойз Хилл Ресурс” зарлалаа “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн 2021 оны гүйцэтгэлийг хэлэлцлээ Төрийн анхан шатны үйлчилгээний талаарх судалгааны ажил хийж байна “Шуурхай удирдлагын төвийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт цахим сургалт эхэллээ ХЗБХ: 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 91 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 7, Байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцжээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай цахим уулзалт хийлээ 48 иргэний амь насыг аварч, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллав Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 53.9 хувиар өслөө ЭМИЙН САН БОЛОН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД АЖИЛЛАВ
“УЛААН ШУГАМ” баримтат уран сайхны кино бямба гарагт үзэгчдийн хүртээл болно

“Ковид19”-өөр үүсгэгдсэн цар тахал гэж чухам ямар халдварт өвчин болох, иргэд хэрхэн нүүр тулж эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаа болон бусад байдлаар хохирч байсан, цар тахлыг даван туулахын тулд хамтаараа, улс орноороо, тэр дундаа эрүүл мэндийн салбар, эмч, мэргэжилтнүүд галын шугамд яаж ажиллаж, тэмцсэн хийгээд энэ үед гарсан алдаа, оноо бүхэн нь бидэнд, бидний хойч үед түүх, туршлага, сургамж болох юм. Тиймээс ч өнөөдөр дэлхийн улс орнууд ковид цар тахалтай хэрхэн нүүр тулсан талаарх өөрийн орны түүхийг “Front line”, “Together strong” зэрэг уран бүтээл болгон баримтжуулан авч үлдэж байна.

Үүний нэг нь “VAST MONGOLIA” продакшны бүтээсэн “Улаан шугам” баримтат кино юм. Тус киноны гол үйл явдал нь Монгол улсад ковидын халдвар хурдтай тархаж нөхцөл байдал хүндэрсэн үед буюу 2021 оны 06 сараас өрнөж 2021 оны 09 сар хүртэл үргэжилнэ. Мөн ковидын халдвар дотоодод алдсан 2020 оны 11 сараас эхлэн 2021 оны 08 сар хүртэлх цар тахалтай холбогдох бусад үйл явдал, тоо баримтууд зохиолд бүрэн тусгагджээ.

Баримтат киноны гол, туслах дүрүүд болох эмч, өвчтөн, тэдний ар гэр, бусад дүрүүд нь ямар ч зохиомжгүй бодит учир тэдний ажил амьдралын бодит түүх дээр тулгуурлан кино зохиолыг гаргасан байна.

Зураг авалтыг цар тахлын үед ковидыг эмчлэх эмчилгээ үйлчилгээг үндсэн үйл ажиллагааны нэгэн адил хийж байсан, одоо ч хийж байгаа томоохон эмнэлэг ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ, Цэргийн төв эмнэлэг зэрэг мөн хамаарал бүхий байгууллага НЭМҮТ, “Улаанбаатар буян” компани зэрэг 10-аад байгууллага дээр хийж гүйцэтгэсэн аж.

Хэнийг ч орхихгүй, хамтдаа хөгжих Тогтвортой хөгжлийн үндсэн зарчмыг баримтлан киногоо бүх хүмүүст үзэж, сонсож, харж ойлгоход зориулан дохионы хэл, хадмал орчуулгатай хийсэн байна. Мөн хүний эрхийг хүндэтгэн ХЭҮК-ийг зөвлөхөөр ажиллахыг албан ёсоор урьж, хамтран ажиллажээ.

“Улаан шугам” баримтат кино энэ сарын 18-ны өдөр үндэсний олонх ТВ-ээр олон нийтэд анх удаа хүрнэ.

Ямар ч зохиомжгүй бодит байдал, тэдний ажил амьдралын бодит түүхийн талаар тус киноны уран бүтээлчид чухам юу ярьсныг хамтдаа сонирхоцгооё.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан